Сэтгэл зүйн эрүүл мэнддээ анхаарагч байгууллага – Имарт

2024-06-14 114 0

Салбартаа тэргүүлэгч байгууллагын үнэт зүйл бүтээмжтэй ажилтнуудтай салшгүй холбоотой байдаг. Ажилтны сэтгэл зүйн байдал ажлын бүтээмжид шууд нөлөөлөх хүчин зүйлсийн нэг юм. Архаг стресс, ядаргаа, сэтгэл зүйн тогтворгүй байдал нь даамжирсаар бие махбодын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, улмаар дархлаа суларч нойргүйдэлд хүргэх, зүрх судасны өвчнөөр өвчлөх эрсдлийг нэмэгдүүлдэг байна. Түүнчлэн сэтгэл зүйн хувьд таагүй орчинд ажилладаг хүн ажлаа орхин явах эрсдэл хамгийн өндөр бөгөөд байгууллага нэг ажилтнаа алдахад дунджаар тухайн ажлын байрны 6-9 сарын цалинтай тэнцэх хэмжээний зардал гардаг гэсэн судалгаа бий.

Тэгвэл “Скай Хайпермаркет” буюу Имарт нь байгуулагдсан цагаасаа эхлэн “Аз жаргалтай, Өндөр бүтээмжтэй ажилтан”-ыг бий болгох зорилгын хүрээнд “Ажилтнуудын зуслан”, ажилтнуудын “Хүүхдийн өрөө” тохижуулах зэрэг олон ажлуудыг хийж байсан билээ. Харин энэ жилийн хувьд “Монгол хүн та 100 наслаг” уриан дор хүрээнд нийт ажилтнууд болон тэдний гэр бүлийн эрүүл мэндэд анхааран “Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэн”-тэй хамтран “Mental Health Time” сэтгэл зүйн өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа. Энэхүү өдөрлөгийн хүрээнд “Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэн”-ийн захирал Б.Золзаяа Имартын ажилтнуудад өөрийн болоод гэр бүлийн сэтгэл зүйдээ хэрхэн анхаарах сэдвээр сургалт орлоо.

Холбоотой мэдээ

Улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцох зохицуулалт энэ сарын 15-наас эхэлнэ Tweet

Улаанбаатар хотод 2026 оны наймдугаар сарын 15-ны өдрөөс есдүгээр сарын 12-ны өдрийг дуустал, 07:00-

2026-08-13

“СОР 17”-үеэр 600 сайн дурын идэвхтэн ажиллуулахаар бэлтгэжээ

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (КОП17) Монгол Улсад 20

2026-08-13

ҮНДЭСНИЙ СТАНДАРТЫН ҮНИЙГ ЧӨЛӨӨЛЛӨӨ

Монгол Улсын Засгийн газрын “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд Үндэсний стандартыг худалдан

2026-08-13