“Сэтгүүлч Батдорж” сангаас оюутнуудад зориулсан тэтгэлгээ зарлалаа

2021-03-06 244 0

“Сэтгүүлч Батдорж” сангаас сэтгүүлзүйн ангийн оюутнуудад зориулсан тэтгэлэгт уралдаанаа найм дахь жилдээ зарлалаа.

Монгол Улсад тогтмол хэвлэл үүссэн түүхэн өдрөөр энэхүү уралдааныг зарлаж Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр буюу тавдугаар сарын гуравны өдөр шилдэг бүтээлийн эздийг тодруулдаг уламжлалтай. Энэхүү уралдаанд тэргүүн байр эзэлсэн оюутны бүтэн жилийн сургалтын төлбөрийг “Сэтгүүлч Батдорж” сангаас олгодог. Үүнээс гадна тусгай байрт таван оюутан шалгаруулж, мөнгөн урамшуулал олгодог юм.

Уралдаанд сэтгүүлзүйн чиглэлээр суралцаж буй хоёр, гуравдугаар дамжааны оюутнууд оролцох эрхтэй.

Өмнөх 7 удаагийн уралдаанд тэргүүн байр болон тусгай байрт шалгарсан оюутнуудад “Сэтгүүлч Батдорж” сангаас нийт 20.2 сая төгрөгийн оюуны хөрөнгө оруулалт хийжээ. Уралдааныг “Хэвлэлийн эрх чөлөө төв” ТББ хамтран зохион байгуулж байна.

"Сэтгүүлч Батдорж” сангаас тэтгэлэгт уралдааныг найм дахь жилдээ зарлалаа

Холбоотой мэдээ

Улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцох зохицуулалт энэ сарын 15-наас эхэлнэ Tweet

Улаанбаатар хотод 2026 оны наймдугаар сарын 15-ны өдрөөс есдүгээр сарын 12-ны өдрийг дуустал, 07:00-

2026-08-13

“СОР 17”-үеэр 600 сайн дурын идэвхтэн ажиллуулахаар бэлтгэжээ

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (КОП17) Монгол Улсад 20

2026-08-13

ҮНДЭСНИЙ СТАНДАРТЫН ҮНИЙГ ЧӨЛӨӨЛЛӨӨ

Монгол Улсын Засгийн газрын “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд Үндэсний стандартыг худалдан

2026-08-13