Сүхбаатар дүүрэгт 26 зөвшөөрөлгүй гараашийг буулгаж, газрын зөрчил арилгалаа

2022-04-14 202 0

“Газрын зөрчил арилгах тухай” Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/388 дугаар захирамжийн хүрээнд Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас нийтийн эдэлбэр газарт зөвшөөрөлгүй газар ашиглаж байсан гараашуудыг буулгах ажил үргэлжилж байна. Өнөөдөр  Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр, Саруул захын зүүн хойно, 6-р сургуулийн зүүн талд нийтийн эзэмшлийн зам, талбай дээр зөвшөөрөлгүй барьсан 8 ширхэг, 3-р хороо, циркийн урд, Ус-11 байрны зүүн талд байрлалтай  18 ширхэг нийт 26 ширхэг тоосгон гараашийг албадан буулгаж, газрыг чөлөөллөө. Тухайн орчинд оршин суугчид, иргэд энэхүү ажилд талархалтай хандаж байгаа бөгөөд гараашаа буулгуулж байгаа иргэд ч дэмжлэг үзүүлэн, гараашаа хурдан шуурхай чөлөөлж өгсөн юм.

Чөлөөлсөн газар дээр явган хүний зам, автомашины зогсоол бүхий тохижилт хийхээр төлөвлөж байна.

Цэлгэр, цэвэрхэн, аюулгүй хоттой болохын төлөө хамтдаа хичээцгээе

 

Холбоотой мэдээ

Улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцох зохицуулалт энэ сарын 15-наас эхэлнэ Tweet

Улаанбаатар хотод 2026 оны наймдугаар сарын 15-ны өдрөөс есдүгээр сарын 12-ны өдрийг дуустал, 07:00-

2026-08-13

“СОР 17”-үеэр 600 сайн дурын идэвхтэн ажиллуулахаар бэлтгэжээ

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (КОП17) Монгол Улсад 20

2026-08-13

ҮНДЭСНИЙ СТАНДАРТЫН ҮНИЙГ ЧӨЛӨӨЛЛӨӨ

Монгол Улсын Засгийн газрын “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд Үндэсний стандартыг худалдан

2026-08-13