Томуугийн вакцинаа хаана хийлгэх вэ?

2020-09-30 89 0

“Томуугаас сэргийлье” уриан дор дархлаажуулалтын арав хоногийг аравдугаар сарын 1-10-нд улсын хэмжээнд зохион байгуулахаар болсон. Энэ хугацаанд улирлын томуугийн эсрэг вакциныг эрсдэлт бүлгийн хүн амд хийх юм. Монгол Улсын Засгийн газрын санхүүжилтээр БНСУ-ын “Green Cross” үйлдвэрийн улирлын томуугийн эсрэг вакциныг Эрүүл мэндийн яам өчигдөр хүлээн авсан билээ. Ийн улирлын томуугийн эсрэг вакцинаа хаана хийлгэх талаарх мэдээллийг хүргэж байна.

Улаанбаатар хотод:

-2-9 насны цэцэрлэг, сургуулийн хүүхэд тухайн цэцэрлэг, сургуулийн дархлаажуулалтын түр цэгт

-Зургаан сартайгаас  есөн насны цэцэрлэг, сургуульд хамрагдаагүй хүүхэд, дөрвөөс дээш сартай жирэмсэн эмэгтэйчүүд, 65 ба түүнээс дээш насны болон архаг өвчтэй хүн харьяа эрүүл мэндийн төвийн дархлаажуулалтын кабинетад

Аймгийн төвд:

-2-5 насны цэцэрлэгийн хүүхэд тухайн цэцэрлэгийн дархлаажуулалтын түр цэгт

-2-5 насны цэцэрлэгт хамрагдаагүй, сургуульд хамрагдаагүй хүүхэд, дөрвөөс дээш сартай жирэмсэн эмэгтэйчүүд, 65 ба түүнээс дээш насны болон архаг өвчтэй хүн харьяа эрүүл мэндийн төвийн дархлаажуулалтын кабинетад вакциндаа хамрагдана.

Холбоотой мэдээ

Бүсчилсэн хөгжлийн бодлого

https://files.fm/f/vhmgr26p9r

2025-01-02

Ж.Галбадрах: Сургуулийн анги дүүргэлт, хүүхдийн тоонд хязгаар тавихгүй бол боловсролын чанарыг сайжруулах тухай ярилтгүй

"Шинэ Монгол” эрдмийн хүрээлэнг үүсгэн байгуулагч, УИХ-ын гишүүн Ж.Галбадрахтай боловсролын салб

2024-12-20

ИМАРТ ДРАГОН салбар 12 дугаар сарын 20–ны өдөр нээлтээ хийнэ

Шинэ оны босгон дээр Улаанбаатар хотын томоохон бүтээн байгуулалтын нэг болох ‘‘Шинэ Улаанбаатар Бар

2024-12-18