Тусгай зөвшөөрөлгүй 100 кВт-аас дээш хүчин чадалтай халаалтын зуух эзэмшигчидтэй уулзана

2020-01-07 166 0

2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөр нь ажлын хэсгийн гишүүдэд НЗД-ын захирамж, захирамжийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг танилцуулж эхний хурлаа хийж 6 хэлтсийн даргаар ахлуулсан дэд ажлын хэсгийг байгууллаа.

Ажлын хэсгийн хуралд оролцсон Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо, Цагдаагийн Ерөнхий газар, НЗДТГ, УБЗАА, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар болон нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, цахилгаан, дулааны хангагч төр, орон нутгийн өмчит газрын удирдлагууд ажлын төлөвлөгөө хэлэлцэж, тухайн жилд төр, хувийн хэвшлийн байгууллагатай хамтран хийх ажлаа тодорхойлов.

Эхний ээлжинд тусгай зөвшөөрөлгүй 100 кВт-аас дээш хүчин чадалтай 136 халаалтын зуух эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудтай 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 17 цагт Хангарьд ордны 14 давхрын Их танхимд хамтарсан уулзалтыг зохион байгуулж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг танилцуулах юм.

Эх сурвалж: Улаанбаатар хотын Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар

Холбоотой мэдээ

Гар утасныхаа хоёр хажуу талын товчлуурыг зэрэг дарснаар 101, 102, 103 дугаарт дуудлага өгөх боломжтой болжээ

Иргэн өөрийн гар утасныхаа хоёр хажуу талын товчлуурыг зэрэг дарснаар 101, 102, 103 дугаарт ду

2026-07-21

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол энэ сарын 22-нд болно

НӨАТ-ын урамшууллын 2026 оны 07 дугаар сарын сугалааны тохирол тааруулах шууд нэвтрүүлгийг 202

2026-07-21

Испанийн шигшээ баг түүхэндээ хоёр дахь дэлхийн аваргын цомоо ӨРГӨЛӨӨ

Испанийн хөлбөмбөгийн шигшээ баг 2026 оны ДАШТ-ий аваргын төлөөх тоглолтод Аргентиныг нэмэлт цагт 1:

2026-07-21