Улаанбаатар хотод шилжин ирэгсдэд зориулсан контентийн уралдаан зарлаж байна

2020-06-23 151 0

УЛААНБААТАР ХОТОД ШИЛЖИН ИРЭГСДЭД

ЗОРИУЛСАН КОНТЕНТИЙН УРАЛДААНЫ УДИРДАМЖ

 

Зорилго: Улаанбаатар хотын оршин суугчдын эрх зүйн ухамсрыг дээшлүүлэх замаар хотын соёлыг түгээн хөгжүүлэх, хотын амьдралын дүрэм, журам, соёлын онцлогийг шилжин ирж байгаа иргэн бүрт ойлгуулах, тэднийг хотын үйлчилгээ авах, баримт бичгээ цэгцлэх, аюулгүй байдлаа хангахад шаардлагатай анхан шатны мэдээллээр хангах.

 

Үндэслэл: Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх дэд хөтөлбөр

 

Сэдэв: Улаанбаатар хотод шилжин ирэгсдэд зориулсан “Хотод амьдрах ухаан”

 

Бүтээлд тавигдах шаардлага:

  • Улаанбаатар хотод шилжин ирэгсдэд зориулсан гарын авлагын агуулгыг бүрэн илэрхийлсэн байх;
  • Эерэг хандлагатай, анхаарал татахуйц, шинэлэг, ёс зүйн, гоо зүйн хэм хэмжээнд нийцсэн байх;
  • Дахин нийтлэх, түгээх зэргээр уг бүтээлийг ашиглах эрх нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хадгалагдана;
  • 15-30 минутын хугацаатай, видео, анимэшн хэлбэрээр бүтээгдсэн, сургалтад ашиглагдахуйц байх;
  • Хүний эрх, зохиогчийн эрхийг зөрчөөгүй, хууль тогтоомжид нийцсэн агуулгатай, эрх зүйн зөрчилгүй байх.

 

Хугацаа:

 

Бүтээл ирүүлэх хугацаа:                 2020.07.20-ны өдрийн 17.00 цаг хүртэл.

Бүтээл шалгаруулах хугацаа:        2020.07.21-2020.07.23-ны өдөрт.

Шагнал гардуулах хугацаа:                        2020.07.24-ний өдөр.

 

Уралдаанд оролцох журам:

  • Уралдаанд оролцох хүсэлтэй иргэн, хуулийн этгээд нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсээс ирж “Улаанбаатар хотод шилжин ирэгсдэд зориулсан гарын авлага” авна.
  • Уралдаанд ирүүлэх бүтээлээ Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэст ирж заасан хугацааны дотор өгнө.

 

Шагналын сан:

 

Тэргүүн байр -1 бүтээлд                 7.000.000₮

Дэд байр-1 бүтээлд                         5.000.000₮

Тусгай байр-2 бүтээлд                    1.500.000₮ /тус бүрд/

 

Уралдааныг зохион байгуулагч Нийслэлийн Засаг даргын Тамгын газар

 

Дэлгэрэнгүй мэдээлэл авах утас: 329169, 99078106

Холбоотой мэдээ

Улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцох зохицуулалт энэ сарын 15-наас эхэлнэ Tweet

Улаанбаатар хотод 2026 оны наймдугаар сарын 15-ны өдрөөс есдүгээр сарын 12-ны өдрийг дуустал, 07:00-

2026-08-13

“СОР 17”-үеэр 600 сайн дурын идэвхтэн ажиллуулахаар бэлтгэжээ

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (КОП17) Монгол Улсад 20

2026-08-13

ҮНДЭСНИЙ СТАНДАРТЫН ҮНИЙГ ЧӨЛӨӨЛЛӨӨ

Монгол Улсын Засгийн газрын “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд Үндэсний стандартыг худалдан

2026-08-13