Хар тамхины хэрэгт холбогдсон БНХАУ-ын иргэдийг нэг сараар цагдан хорилоо

2020-01-17 180 0

Хууль, хяналтын байгууллагын алба хаагчид Монгол Улсын иргэн Б.Буянжаргал, У.Анхбаяр болон БНХАУ-ын иргэн Narengaowa, Лай Фу Жун нарыг хар тамхины хэргээр саатуулж, яллагдагчаар татан шалгаж байгаа билээ. Улмаар тэдэнд холбогдох хэргийг прокурорт шилжүүлээд байсан юм.

Тэгвэл Нийслэлийн прокурорын газраас Монгол Улсын иргэн Б.Буянжаргал, У.Анхбаяр, БНХАУ-ын иргэн Narengaowa, Лай Фу Жун нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг /Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, боловсруулсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, худалдсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ/-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж цагдан хорих тухай саналыг 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлжээ.

Улмаар Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокурорын саналыг хэлэлцээд Монгол Улсын иргэн Б.Буянжаргал, У.Анхбаяр, БНХАУ-ын иргэн Narengaowa, Лай Фу Жун нарыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 /Гэмт хэрэг дахин үйлдэх талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа/-т заасан үндэслэлээр 2020 оны 2 дугаар сарын 14-ний өдөр хүртэл тус тус нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэсэн байна.

Холбоотой мэдээ

Улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцох зохицуулалт энэ сарын 15-наас эхэлнэ Tweet

Улаанбаатар хотод 2026 оны наймдугаар сарын 15-ны өдрөөс есдүгээр сарын 12-ны өдрийг дуустал, 07:00-

2026-08-13

“СОР 17”-үеэр 600 сайн дурын идэвхтэн ажиллуулахаар бэлтгэжээ

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (КОП17) Монгол Улсад 20

2026-08-13

ҮНДЭСНИЙ СТАНДАРТЫН ҮНИЙГ ЧӨЛӨӨЛЛӨӨ

Монгол Улсын Засгийн газрын “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд Үндэсний стандартыг худалдан

2026-08-13