ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАР АНХ УДАА “СУДАЛГАА ХӨГЖЛИЙН ТӨВ”-ТЭЙ БОЛЛОО

2020-09-02 591 0

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт анхдагч “Судалгаа хөгжлийн төв”- “Research Development Center”-ийг байгуулахаар боллоо. Ингэснээр салбарын бодлого, шийдвэрийг нарийвчилсэн тооцоо, судалгаанд суурилж гаргах үндэс суурь тавигдаж байна. Хүнс, хөдөө аж ахуйн салбарын эрдэмтэн, судлаачдынхаа санаа бодлыг төрийн бодлого шийдвэрт тусгах, олон улсын жишигт нийцүүлэх, хамтран ажиллах зэрэг олон боломж бүрдлээ. Салбарын “Судалгаа хөгжлийн төв”-тэй болсноор: 🔹 Тулгамдсан асуудлыг эрэмбэлэн үе шаттай шийдвэрлэх, төлөвлөх, тогтвортой хөгжүүлэх боломж бүрдэнэ. 🔹Орчин үеийн техник технологи, инновацийн ололтыг үйлдвэрлэлд нэвтрүүлнэ. 🔹“Номхон далайн орнууд болон уур амьсгалын хувьд ижил төстэй улс орнуудын “Судалгаа хөгжлийн төв”-тэй хамтран боловсон хүчин бэлтгэх, мэргэжилтнүүдийг мэргэшүүлэх, давтан сургах, туршлага судлах, салбарын хөгжилд оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх олон боломжийн үүд хаалга нээгдлээ.

Холбоотой мэдээ

“Үндэсний их баяр наадмын цогцолбор”-ыг Хүй долоон худагт байгуулна

Үндэсний их баяр наадам зохион байгуулсан дүнгийн талаар Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр Засгий

2026-07-21

БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлэхэд анхаарч ажиллаж байна гэв

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюанийг эх оронд

2026-07-21

БЗД-ийн Засаг даргаар Г.Жаргалсайханыг томилуулах саналыг гаргажээ

Нийслэлийн хамгийн олон хүн амтай Баянзүрх дүүргийн 9 дэх удаагийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анх

2024-10-18