Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн үйл ажиллагаатай танилцлаа

2024-06-13 113 0

ХХҮЕГ-ийн албан хаагчид 2024 оны 06 сарын 12-ны өдөр ХНХЯамны харьяа Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн үйл ажиллагаатай танилцлаа. Энэхүү танилцах арга хэмжээгээр тус төвийн талаарх ойлголт мэдээллийг авч, мөн нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдах шаардлагатай иргэдэд нийгмийн халамжийн сангаас олгодог тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжид хэрхэн хамрагдах талаарх ойлголт мэдээллийг өглөө. Тус төв нь Монгол улсын хэмжээнд 18 хүртэлх насны хөгжлийн хоцрогдол болон бэрхшээлтэй хүүхдэд эрүүл мэнд, тэгш хамруулах боловсрол, нийгмийн сэргээн засалтын тусламж үйлчилгээг харьяалал харгалзахгүй үзүүлдэг бөгөөд бусад байгууллага, ар гэрт зөвлөх, чиглүүлэх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, хүүхдийн нас, бэрхшээлийн онцлогт тохирсон протез, ортопеди, туслах хэрэгслийг үйлдвэрлэх зэрэг цогц үйлчилгээ үзүүлдгээрээ онцлог улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг ганц байдаг төв юм. Улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй болж буй хүүхдийн тоо жилээс жилд нэмэгдэх хандлагатай байгаа энэ үед бид хэрэгцээ шаардлагатай байгаа тусламж үйлчилгээний талаар цаашид хамтран ажиллахаар боллоо.

Холбоотой мэдээ

Улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцох зохицуулалт энэ сарын 15-наас эхэлнэ Tweet

Улаанбаатар хотод 2026 оны наймдугаар сарын 15-ны өдрөөс есдүгээр сарын 12-ны өдрийг дуустал, 07:00-

2026-08-13

“СОР 17”-үеэр 600 сайн дурын идэвхтэн ажиллуулахаар бэлтгэжээ

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (КОП17) Монгол Улсад 20

2026-08-13

ҮНДЭСНИЙ СТАНДАРТЫН ҮНИЙГ ЧӨЛӨӨЛЛӨӨ

Монгол Улсын Засгийн газрын “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд Үндэсний стандартыг худалдан

2026-08-13