Шивээ хүрэн боомтоор онцгой горимоор нарийн зохион байгуулалт дор нүүрс тээвэр явуулж эхэллээ

2020-03-31 435 0
    УОК-ын хурлаар Шивээ хүрэн, Гашуун сухайт боомтоор нүүрс тээвэр явуулахаар шийдвэрлэсэн. Өмнөд бүсийн төв Өмнөговь аймгийн ОБГ-ын дарга, ОК-ын орлогч дарга Л.Баярсайханаар ахлуулсан ажлын хэсэг Шивээ хүрэн боомтод ажиллаж нүүрс тээвэр явуулах бэлтгэл байдлыг хангуулав. /2020-03-30/ буюу өнөөдөр Шивээ хүрэн боомтоор онцгой горимоор нарийн зохион байгуулалт дор нүүрс тээвэр явуулж эхэллээ. Жолооч нар БНХАУ-д хонохгүй, ямар нэг контакт үүсгэхгүй гарч ирнэ. Эхний ээлжинд өдөрт 130-150 тээврийн хэрэгсэл нэвтрүүлж гаргахаар холбогдох байгууллагууд бэлтгэл байдлыг хангажээ.
    Онцгой горимд зохион байгуулж байгаа бөгөөд МХГ, Хил гаалийн байгууллагууд хяналт шалгалтыг тухай бүр хийж байна. Тээврийн компаний үндсэн жолооч нар тээвэрлэлтийг хийх ба жолооч нарын нэг удаагийн хамгаалах хэрэгсэл амны хаалт, бээлий зэргийг бүрэн байлгах ёстойг мэргэжлийн байгууллагууд анхааруулав.

Холбоотой мэдээ

Улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцох зохицуулалт энэ сарын 15-наас эхэлнэ Tweet

Улаанбаатар хотод 2026 оны наймдугаар сарын 15-ны өдрөөс есдүгээр сарын 12-ны өдрийг дуустал, 07:00-

2026-08-13

“СОР 17”-үеэр 600 сайн дурын идэвхтэн ажиллуулахаар бэлтгэжээ

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (КОП17) Монгол Улсад 20

2026-08-13

ҮНДЭСНИЙ СТАНДАРТЫН ҮНИЙГ ЧӨЛӨӨЛЛӨӨ

Монгол Улсын Засгийн газрын “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд Үндэсний стандартыг худалдан

2026-08-13