ЭЕШ-ЫН МЭДЭЭЛЭЛ, ЗӨВЛӨГӨӨГ ХҮРГЭХ “ЦАХИМ ЗӨВЛӨХ” ПОРТАЛ САЙТ АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ

2020-03-31 161 0

Боловсролын үнэлгээний төвөөс элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэгчдэд зориулан “Цахим зөвлөх” www.helper.eec.mn портал сайт ажиллуулж эхэллээ. Дээрх сайтаас теле хичээл, зөвлөмж, жишиг даалгавар, ЭЕШ-ын журам болон ЭЕШ тай холбоотой бүхий л төрлийн зөвлөгөө мэдээллийг нэг дороос авч болно. Мөн энэ сайтад хандан сонирхсон асуултдаа хариулт авах боломжийг бүрдүүлээд байна.

Элсэлтийн ерөнхий шалгалтад зориулсан 1540 минутын 77 цагийн хичээлийг 3 дугаар сарын 9-нөөс эхлэн бүх телевизүүд нэвтрүүлж байна. ЭЕШ-ын ямар даалгаврууд дээр шалгуулагчдын гүйцэтгэл ямар түвшинд байсан, бэлтгэгдсэн багш нар хэрхэн зөвлөгөө заавар өгөхийг энэхүү теле хичээлүүдээс Та бүхэн анхаарч, суралцаарай.

Тун удахгүй 12 дугаар ангийн хүүхэд бүрт ЭЕШ-ын дүрэм журам, жишиг даалгавар бүхий Гарын авлага хэвлэн хүргэнэ. Гарын авлагыг DVD дагалдах бөгөөд дээрх бүх Теле хичээлүүд, видео зөвлөмж, даалгаврын санг энэхүү DVD-нд багтаасан байх юм байна.

ЭЕШ-д зөвхөн 12 дугаар ангийн агуулга ирдэггүй. Иймд суралцагчид 10, 11 дүгээр ангийн Теле хичээлүүдийг үзэж өмнөх мэдлэгээ бататгах сэргээн санахыг зөвлөж байна. Хорио, хөдөлгөөний хязгаарлалтын энэ хугацаанд бүрэн дунд боловсролын 1653 цагийн агуулгыг 583 теле хичээл болгон хүргэж байна. Үүний зэрэгцээ 15 удаагийн интеграц хичээл, 9 удаагийн Монгол өв соёлын теле хичээлийг Та www.econtent.edu.mn сайтаас үнэгүй үзэх боломжтой.

Холбоотой мэдээ

Улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцох зохицуулалт энэ сарын 15-наас эхэлнэ Tweet

Улаанбаатар хотод 2026 оны наймдугаар сарын 15-ны өдрөөс есдүгээр сарын 12-ны өдрийг дуустал, 07:00-

2026-08-13

“СОР 17”-үеэр 600 сайн дурын идэвхтэн ажиллуулахаар бэлтгэжээ

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (КОП17) Монгол Улсад 20

2026-08-13

ҮНДЭСНИЙ СТАНДАРТЫН ҮНИЙГ ЧӨЛӨӨЛЛӨӨ

Монгол Улсын Засгийн газрын “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд Үндэсний стандартыг худалдан

2026-08-13