“Эрдэнэс Монгол” ХХК ахмадуудаа хүлээн авч уулзлаа

2020-10-03 352 0

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал П.Ганхүү компанийн ахмадуудыг хүлээн авч уулзаж, Олон улсын ахмадын баярын мэнд хүргэхийн зэрэгцээ компанийн ололт амжилт, хэрэгжүүлэхээр зорьж буй төсөл, хөтөлбөрүүдийг танилцууллаа. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт болон “Алсын хараа 2050” урт хугацааны бодлогын баримт бичигт баялгийн сантай болохоор тусгасан юм. Баялгийн санг хөгжлийн сан загвараар байгуулж, байгалийн баялгаас олох орлогыг төвлөрүүлж, нэн шаардлагатай уул уурхай, дэд бүтцийн төслүүдийг санхүүжүүлэх замаар орлогыг өсгөж, иргэн бүрт үр шимийг хүртээхээр тусгасан гэдгийг П.Ганхүү захирал онцоллоо.

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал асан Я.Долгоржав “Ахмадын баярын өдрийн хүрээнд ахмадуудыгаа угтан авч, санал бодлыг нь сонсож байгаад баяртай байна. Үе үеийн ахмадууд ажил амьдралын туршлагаа хуваалцан, чин сэтгэлийн яриа өрнүүлэн, ахмад, залуу үеийн холбоог бэхжүүлж, ахмад үеийн туршлагыг залуу үед түгээн дэлгэрүүлэх, туршлага хуваалцах, өвлүүлэх саналтай байна” гэв.

Холбоотой мэдээ

Улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцох зохицуулалт энэ сарын 15-наас эхэлнэ Tweet

Улаанбаатар хотод 2026 оны наймдугаар сарын 15-ны өдрөөс есдүгээр сарын 12-ны өдрийг дуустал, 07:00-

2026-08-13

“СОР 17”-үеэр 600 сайн дурын идэвхтэн ажиллуулахаар бэлтгэжээ

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (КОП17) Монгол Улсад 20

2026-08-13

ҮНДЭСНИЙ СТАНДАРТЫН ҮНИЙГ ЧӨЛӨӨЛЛӨӨ

Монгол Улсын Засгийн газрын “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд Үндэсний стандартыг худалдан

2026-08-13