Япон улсаас ирэх иргэд дөрөвдүгээр сарын 01-ний өдрийн 12:00 цагаас өмнө нислэгийн суудлаа баталгаажуулна уу

2020-03-31 136 0

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу Япон улсаас иргэдээ авч ирэх тусгай үүргийн нислэгийг МИАТ ТӨХК-иас 2020 оны дөрөвдүгээр сарын 03-ны өдөр хийхээр болсон.

Иймд тус нислэгээр ирэхээр бүртгүүлсэн иргэд 2020 оны дөрөвдүгээр сарын 01-ний өдрийн 12:00 цагаас өмнө Монгол Улсад ирээд тусгаарлагдах байр, хоолны зардлаа Онцгой байдлын ерөнхий газрын /ХААН БАНК 5084538375/ дансанд хийж, суудлаа баталгаажуулна уу.

Төлбөрийг бүрэн барагдуулсны дараа онгоцны суудлыг баталгаажуулна.

Төлбөр хийхдээ тухайн иргэний ОВОГ, НЭР, РЕГИСТРИЙН ДУГААР болон БАЙРНЫ ТӨЛБӨР гэдгийг заавал тодорхой бичихийг анхаарна уу.

Түүнчлэн тусгаарлах байр, хоолны зардлыг АТМ-ээр төлөхгүй, зөвхөн банкны теллерээр эсвэл мобайл банк, интернэт банкаар төлөх боломжтой.

Эх сурвалж: Онцгой Байдлын Ерөнхий Газар

Холбоотой мэдээ

Гар утасныхаа хоёр хажуу талын товчлуурыг зэрэг дарснаар 101, 102, 103 дугаарт дуудлага өгөх боломжтой болжээ

Иргэн өөрийн гар утасныхаа хоёр хажуу талын товчлуурыг зэрэг дарснаар 101, 102, 103 дугаарт ду

2026-07-21

Испанийн шигшээ баг түүхэндээ хоёр дахь дэлхийн аваргын цомоо ӨРГӨЛӨӨ

Испанийн хөлбөмбөгийн шигшээ баг 2026 оны ДАШТ-ий аваргын төлөөх тоглолтод Аргентиныг нэмэлт цагт 1:

2026-07-21

АИ-92-оос бусад төрлийн шатахууны үнийг нэмнэ

Улаанбаатар, 2026 оны гуравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, үнийг тог

2026-03-27