“Ёндоотой карт” урамшуулалт хөтөлбөрийн сугалаа лхагва гарагт болно

2020-02-10 154 0

“Улаанбаатар Смарт Карт” ХХК 2020 онд нийтийн тээврийн үйлчилгээнд цахим төлбөрийн систем нэвтэрсний 5 жилийн ойн хүрээнд “Ёндоотой карт” урамшуулалт сугалаат хөтөлбөрийг зарласан билээ. Энэхүү хөтөлбөр сар бүрийн хоёр дахь долоо хоногийн лхагва гарагт 18 цаг 50 минутаас UBS телевизээр шууд дамжуулах юм байна.

АЗТАН БОЛОХ ШАЛГУУР:

Хэрэглэгч нийтийн тээврээр тухайн сард 10-аас дээш картаар зорчсон байх;

Нийтийн тээврийн хөлсийг төлбөр төлөн зорчиж буй энгийн болон хүүхдийн карт, мөн  Хаан банк, Юнител Мобиком, Скайтел компанитай хамтарсан картын хэрэглэгч байх;

ШАГНАЛЫН САН:

  1. Сарын хязгааргүй зорчих эрхтэй картын азтан 100 хүртэлх тооны хэрэглэгч
  2. 500 мянган төгрөгийн азтан 10 хүртэлх тооны хэрэглэгч
  3. 2 сая төгрөгийн 1 супер азтан тус тус тодорно.

Шагналын төсвийг нийслэлийн төсвийн орлогоос бус Улаанбаатар смарт карт ХХК-иас 5 жилийн ойн хүрээнд харилцагчиддаа зориулан урамшуулал болгон олгож байгаа аж.

Азтан болсон хэрэглэгчид шагнал олгох хугацаа нэг сар буюу дараа сарын сугалааны тохиролын өдөр болтол хадгалагдах бөгөөд шагналаа аваагүй тохиолдолд азтаны шагналыг нийгмийн сайн сайхны төлөөх үйлсэд хандивлах юм байна.

Холбоотой мэдээ

Улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцох зохицуулалт энэ сарын 15-наас эхэлнэ Tweet

Улаанбаатар хотод 2026 оны наймдугаар сарын 15-ны өдрөөс есдүгээр сарын 12-ны өдрийг дуустал, 07:00-

2026-08-13

“СОР 17”-үеэр 600 сайн дурын идэвхтэн ажиллуулахаар бэлтгэжээ

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (КОП17) Монгол Улсад 20

2026-08-13

ҮНДЭСНИЙ СТАНДАРТЫН ҮНИЙГ ЧӨЛӨӨЛЛӨӨ

Монгол Улсын Засгийн газрын “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд Үндэсний стандартыг худалдан

2026-08-13