Өнөөдөр 2019 оны НӨАТ-ын баримтаа бүртгүүлэх сүүлийн өдөр

2020-01-08 177 0

Нэмэгдсэн өртгийн албан татвар  /НӨАТ/ төлөгчийн худалдан авалтад төлсөн татварын баримтаа өнөөдөр буюу 2020.01.08-ны 23 цаг 59 минут 59 секундээс өмнө бүртгүүлэхийг Татварын байгууллагаас анхааруулж байна.

НӨАТ төлөгчийн худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг буцаан олгох журмын 4.6-д ..Албан татвар төлөгч нь тухайн хуанлийн жилийн сүүлийн өдрийн 24 цаг 00 минутаас өмнө худалдан авсан төлбөрийн баримтын мэдээллийг дараагийн хуанлийн жилийн эхний сарын 8-ны дотор бүртгүүлсэн байна.. гэж заасны дагуу иргэн та 2019 оны цахим төлбөрийн баримтаа цахим татварын системд 2020 оны нэгдүгээр сарын 8-ны өдрийн 23 цаг 59 минут 59 секундээс өмнө бүртгүүлэх учиртай юм байна.

Харин НӨАТ төлөгчийн худалдан авалтад төлсөн татварыг буцаан олгох журамд зааснаар дараа оны нэгдүгээр улиралд урамшууллыг нь шилжүүлэх журамтай. Энэхүү журмын дагуу өнгөрсөн 2019 оны буцаан олголтыг хоёрдугаар сардаа багтаан иргэдийн дансанд шилжүүлэхээр төлөвлөж буй ажээ.

Холбоотой мэдээ

Улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцох зохицуулалт энэ сарын 15-наас эхэлнэ Tweet

Улаанбаатар хотод 2026 оны наймдугаар сарын 15-ны өдрөөс есдүгээр сарын 12-ны өдрийг дуустал, 07:00-

2026-08-13

“СОР 17”-үеэр 600 сайн дурын идэвхтэн ажиллуулахаар бэлтгэжээ

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (КОП17) Монгол Улсад 20

2026-08-13

ҮНДЭСНИЙ СТАНДАРТЫН ҮНИЙГ ЧӨЛӨӨЛЛӨӨ

Монгол Улсын Засгийн газрын “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд Үндэсний стандартыг худалдан

2026-08-13