2019 ОНЫ ШИЛДЭГ ДҮҮРГЭЭР ‘’БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ’’ ШАЛГАРАВ

2020-01-22 118 0

Монгол Улсын хэмжээнд бизнесийн олон талт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллагуудаас хэрэглэгч олон нийтийн цахим санал асуулгаар шилдгийг шалгаруулан алдаршуулдаг “Best of Mongolia” арга хэмжээнд Баянзүрхчүүд амжилттай оролцлоо.

Тус цахим санал асуулгыг 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл явуулсан бөгөөд “Best of Mongolia-2019” арга хэмжээний‘’Оны шилдэг төрийн байгууллага’’-аар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, ‘’Оны шилдэг дүүрэг’’-ээр Баянзүрх дүүрэг шалгарч, ‘’Оны шилдэг ерөнхий боловсрол сургууль’’-аар 14 дүгээр сургууль тодорлоо.

2012 оноос хойш найм дахь жилдээ зохион байгуулж буй тус  санал асуулгаддавхардсан тоогоор 1500 орчим аж ахуй нэгж, байгууллага 70 номинацад өрсөлдөжшилдгүүдээ шалгаруулжээ.

Энэ дашрамд, Баянзүрх дүүргээс санаачлан хийж, хэрэгжүүлж буй аливаа арга хэмжээ, ажил үйлчилгээг дэмжин, үнэтэй санал, зөвлөгөөгөө өгч, хамтран ажилладаг нийт оршин суугч, иргэд, аж ахуй нэгж байгууллагуудын удирдлагууд  та бүхэндээ ТАЛАРХАЛ илэрхийлье.

Холбоотой мэдээ

Нийслэлд 4600 айлыг шинээр цахилгаанд холбоно

Улаанбаатар, 2026 оны гуравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Нийслэлийн хэмжээнд энэ онд 4600 айлыг цахилга

2026-03-27

Дөрөвдүгээр сард олон жилийн дунджаас хүйтэн байх төлөвтэй

Улаанбаатар, 2026 оны гуравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. ЦУОШГ-ын мэдээлснээр, дөрөвдүгээр сарын эхээр

2026-03-27

Байт харвааны Азийн цомын холимог хосын төрөлд монголчууд түрүүллээ

Улаанбаатар, 2026 оны гуравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Тайландын Бангкок хотод байт харвааны дэлхийн

2026-03-27