​НОГООН ГЭРЭЛ ЦАГААН ШУГАМ 2024

2024-10-24 42 0

Явган зорчигчдыг зам тээврийн осолд өртөж амь нас, эрүүл мэндээрээ хохирохоос урьдчилан сэргийлэх, явганаар замын хөдөлгөөнд оролцдог иргэдэд зөв дадал сууллщгах зорилготой ”НОГООН ГЭРЭЛ ЦАГААН ШУГАМ” нэгдсэн арга хэмжээ 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс мөн оны 11 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд зохион зохион байгуулагдаж байна.

Арга хэмжээний хүрээнд:
Иргэд, олон нийтэд зам тээврийн ослын хор уршгийг таниулах, замын хөдөлгөөнд аюулгүй оролцох, зөв дадлыг хэвшүүлэх зорилгоор төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах
Сургууль орчмын бүсэд хөдөлгөөнт хэлбэрээр хяналт шалгалт хийх. Тухайн хэсэгт замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдлийг таслан зогсоох
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаарх мэдлэг мэдээллийг нэмэгдүүлэх хүрээнд видео контент гар зураг, захидал, шүлгийн уралдаан зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Нэмэлт мэдээлэл: Бүтээл тус бүрийг 11 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн 205 тоот өрөөнд хүлээн авна.

Холбоотой мэдээ

Нийслэлд 4600 айлыг шинээр цахилгаанд холбоно

Улаанбаатар, 2026 оны гуравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Нийслэлийн хэмжээнд энэ онд 4600 айлыг цахилга

2026-03-27

Дөрөвдүгээр сард олон жилийн дунджаас хүйтэн байх төлөвтэй

Улаанбаатар, 2026 оны гуравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. ЦУОШГ-ын мэдээлснээр, дөрөвдүгээр сарын эхээр

2026-03-27

Байт харвааны Азийн цомын холимог хосын төрөлд монголчууд түрүүллээ

Улаанбаатар, 2026 оны гуравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Тайландын Бангкок хотод байт харвааны дэлхийн

2026-03-27