​Баянзүрх дүүрэг: Одоогийн байдлаар нийт 2,015 тонн давс, бодис нөөцлөөд байна

2024-11-05 118 0

Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч Д.Даваасамбуу зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээг хариуцаж буй байгууллагууд техникийн бэлэн байдал, давс бодисны нөөцөө бүрдүүлсэн эсэхийг шалгалаа. Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах ажлын хүрээнд 4,700 тонн давс, бодис худалдан авалт хийхээр төлөвлөснөөс одоогийн байдлаар 2,015 тонныг бүрдүүлээд байна. Иймд

Худалдан авалт хийгдэж байгаа давс, бодисны нөөц бүрдүүлэлтийг 11 сарын эхний 10 хоногт багтаан дуусгаж бэлэн байдлыг хангах
Нөөцөлсөн давс бодисны чанарыг алдагдуулахгүй стандартын дагуу хадгалах зэрэг үүрэг даалгаврыг энэ үеэр өгсөн юм. Нэмэлт мэдээлэл хүргэхэд Баянзүрх дүүргийн хэмжээнд нийтийн эзэмшлийн 2,628,000 м.кв зам талбайн цэвэрлэгээг 5 байгууллага хариуцан цэвэрлэгээ, үйлчилгээ хийж гүйцэтгэдэг. Эдгээр байгууллагууд давс бодисны нөөцөөс гадна техникийн бэлэн байдлаа ч хангах ажлыг зохион байгуулж байна гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.

Холбоотой мэдээ

Улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцох зохицуулалт энэ сарын 15-наас эхэлнэ Tweet

Улаанбаатар хотод 2026 оны наймдугаар сарын 15-ны өдрөөс есдүгээр сарын 12-ны өдрийг дуустал, 07:00-

2026-08-13

“СОР 17”-үеэр 600 сайн дурын идэвхтэн ажиллуулахаар бэлтгэжээ

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (КОП17) Монгол Улсад 20

2026-08-13

ҮНДЭСНИЙ СТАНДАРТЫН ҮНИЙГ ЧӨЛӨӨЛЛӨӨ

Монгол Улсын Засгийн газрын “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд Үндэсний стандартыг худалдан

2026-08-13