МОНГОЛ ХҮНИЙ НИЙГМИЙН БАТАЛГАА, ХӨДӨЛМӨРЛӨХ ЭРХ АШГИЙГ НЭН ТЭРГҮҮНД ТАВИНА

2024-09-19 53 0

Уулзалтаар Япон Улсын тусгай ур чадвартай ажилтан авах тогтолцооны шинэчлэлийн талаар санал солилцлоо.

Япон улсаас Монгол Улсад техникийн ур чадварыг шилжүүлэх зорилгоор 2020 онд санамж бичиг байгуулан ур чадварын дадлагажигчийн хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Түүнээс хойш зөвшөөрөгдсөн 10 салбарт 394 иргэн шаардлага хангаж, Япон Улсад тусгай ур чадвартай ажилтнаар илгээгдсэн байна. Мөн эрх авсан байгууллагуудаар дамжин 6900 хүн зуучлагдсан байна.

Япон улс гадаад улс орноос ур чадвартай ажилтан авах тогтолцоогоо шинэчилж, сургах, мэргэшүүлэхэд анхаардаг болсон. Мөн нийгмийн баталгаа, аюулгүй байдал, хөдөлмөрийн орчин нөхцөл, цалин хөлс, урамшуулалд ахиц гарсан талаар төлөөлөгчид танилцуулсан.

Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзул, “Гадаадад ажил хөдөлмөр эрхэлж буй монголчуудын эрх ашиг зөрчигдөх тохиолдол цөөнгүй гардаг. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны зүгээс монгол хүний нийгмийн баталгаа, хөдөлмөрлөх эрх ашгийг нэн тэргүүнд тавина. Япон Улсад ур чадвартай дадлагажигч илгээхээр яамнаас эрх авсан байгууллагуудын үйл ажиллагаанд ямар нэг хориг саад тавихгүй, Япон Улсад ур чадвартай ажилтан илгээх үйл ажиллагааг санамж бичиг, хууль журмын хүрээнд үргэлжлүүлнэ” гэлээ.

Холбоотой мэдээ

Нийслэлд 4600 айлыг шинээр цахилгаанд холбоно

Улаанбаатар, 2026 оны гуравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Нийслэлийн хэмжээнд энэ онд 4600 айлыг цахилга

2026-03-27

Дөрөвдүгээр сард олон жилийн дунджаас хүйтэн байх төлөвтэй

Улаанбаатар, 2026 оны гуравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. ЦУОШГ-ын мэдээлснээр, дөрөвдүгээр сарын эхээр

2026-03-27

Байт харвааны Азийн цомын холимог хосын төрөлд монголчууд түрүүллээ

Улаанбаатар, 2026 оны гуравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Тайландын Бангкок хотод байт харвааны дэлхийн

2026-03-27