Залуучууд аа, цөлжилтийг бууруулж, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг сааруулах үйлсэд Та бүхний хүсэл тэмүүлэл, оролцоо, манлайлал хамгийн үнэ цэнтэй хүч юм.
Ердөө 13 хоногийн дараа дэлхийн улс орнуудын төлөөлөгчид Улаанбаатар хотноо хуран чуулж, COP17 хурлыг эхлүүлнэ.
Энэ бол зөвхөн нэг удаагийн олон улсын хурал биш.
Энэ бол эх дэлхийгээ хамгаалах, ирээдүйгээ хамтдаа бүтээх түүхэн боломж юм.
Залуучууд аа, өөрчлөлтийг хүлээх бус хамтдаа эхлүүлье.
COP17-д нэгдэж, эх дэлхийгээ сэргээх үйлсэд өөрийн дуу хоолой, мэдлэг, бүтээлч санаа, бодит оролцоогоороо хувь нэмрээ оруулцгаая.
Өнөөдрийн бидний сонголт, үйлдэл бүхэн маргаашийн дэлхийг тодорхойлно.


0 cэтгэгдэлтэй