Даатгагч төрийн байгууллагатай хийсэн гэрээг ил тод мэдээлэх үүрэгтэй

2020-01-20 153 0

Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 02 дугаар тогтоолоор баталсан “Даатгалын багц дүрэм”-ийн 5.1.17-д  “Даатгагч нь төрийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компани, хувьцаат компани, гадаадын хөрөнгө оруулалттай компанитай гэрээ байгуулсных нь төлөө даатгалын төлөөлөгчид олгосон төлбөр, хөлс, даатгуулагч, даатгалын гэрээний талаарх мэдээллийг улирал бүр өөрийн цахим хуудсанд олон нийтэд ил тод зарлан мэдээлнэ” гэж заасан  тул даатгалын компаниуд дээрх шаардлагыг хэрэгжүүлж ажиллах үүрэгтэй болно.

Иргэд, байгууллага, даатгуулагч нар даатгагчийн гадаадын хөрөнгө оруулалттай болон төрийн өмчит байгууллагатай хийсэн гэрээний мэдээллийг тухайн компанийн цахим хуудсанаас үзэх боломжтой юм гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ

Холбоотой мэдээ

Улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцох зохицуулалт энэ сарын 15-наас эхэлнэ Tweet

Улаанбаатар хотод 2026 оны наймдугаар сарын 15-ны өдрөөс есдүгээр сарын 12-ны өдрийг дуустал, 07:00-

2026-08-13

“СОР 17”-үеэр 600 сайн дурын идэвхтэн ажиллуулахаар бэлтгэжээ

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (КОП17) Монгол Улсад 20

2026-08-13

ҮНДЭСНИЙ СТАНДАРТЫН ҮНИЙГ ЧӨЛӨӨЛЛӨӨ

Монгол Улсын Засгийн газрын “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд Үндэсний стандартыг худалдан

2026-08-13