МУГЖ Э.Амартүвшин дуурийн “Оскар”-т нэр дэвшчээ

2020-02-04 578 0

Италийн засгийн газар болон ерөнхийлөгчийн ивээл дор, тус улсын Соёлын өв бүтээл, аялал жуулчлалын яам, Залуучуудын холбоод, Олон улсын дуурийн театруудын хамтарсан холбоод, Симфони найрал хөгжмийн холбоод болон ВЕРОНА сан зэрэг мэргэжлийн өндөр статустай, олон улсын сонгодог урлагийн сангууд хамтран зохион байгуулдаг, олон улсын дуурийн найм дахь удаагийн нэрэмжит шагнал болох дуурийн “Оскар”-т Монгол Улсын дуурийн гавъяат жүжигчин Э.Амартүвшин нэр дэвшчээ. Энэхүү хүндтэй шагналд шилдэг симфони хөгжмийн удирдаач гурав, дуурийн найруулагчид гурав, театрын төрөлд гурав, урлагийн хувцасны дизайнерууд зэрэг 27 шилдэг урлагийн зүтгэлтнүүд багтсан байна.

Энэ удаагийн шагналд дэлхийн сонгодог урлагийн шилдгийн шилдэг 15 дуурийн дуучин дотор манай дуучин багтсан нь олны анхаарал татаж байгаа бөгөөд дэлхийн тайзнаа эх орныхоо нэрийг өндөрт өргөж, Монголын сонгодог урлагийн хөгжилд хувь нэмрээ оруулж буй баритон Э.Амартүвшиндээ сонгодог урлаг сонирхогчдын нэрийн өмнөөс өндөр амжилт хүсэн ерөөе.

Холбоотой мэдээ

“CATWALK STORM – 2026” алдартай загварын шоунд монгол загвар өмсөгч хүүхдүүд анх удаа оролцож, өндөр амжилт гаргалаа

“CATWALK STORM - 2026” хүүхэд, өсвөр насны супермодель шалгаруулах загварын шоу, тэмцээн 25 дахь жил

2026-08-07

“Алтан чагнуур-2026” -ын эздийг тодрууллаа

Улаанбаатар, 2026 оны гуравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Олон улсын эмч нарын баярыг угтан жил бүр улам

2026-03-27

Имартын хамт олон ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг амжилттай нэвтрүүллээ

Скай Хайпермаркет ХХК нь ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэ

2024-10-23