МОНГОЛ УЛСЫН 367 ИРГЭНИЙГ АВТО ЗАМЫН БООМТООР НЭВТРҮҮЛЛЭЭ

2020-02-06 125 0

Шинэ төрлийн коронавирүсийн /2019-nCoV/ халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас хилийн зарим боомтыг түр хаах, нэвтрэх хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэр гарсан. Мөн БНХАУ-ын талаас Монгол Улсын иргэдээ эх оронд нь авч ирэх ажлыг зохион байгуулж байгаа. 02-р сарын 01-ний өдөр Ухань хотоос иргэдээ авчирсан бол 02-р сарын 04-ний өдөр Эрээн хотод ажиллаж, амьдарч байсан иргэдээ хил нэвтрүүлэв. Улсын онцгой комиссоос ирүүлсэн зөвшөөрлийн дагуу хоёр талын консулын газар, хил хяналтын байгууллагууд хамтран ажиллаж, 02-р сарын 04-ний өдөр зургаан автобусыг Эрээн хот руу илгээсэн ба Монгол Улсын 367 иргэн, үүнээс 53 хүүхдийг авто замын боомтоор нэвтрүүлжээ.

Монгол Улсын Шадар сайдын А/08, МХЕГ-ын даргын А/192 тоот тушаалын дагуу Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын алба хилийн нэвтрэх цэгийн бэлэн байдлыг ханган өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж зорчигч бүрийн биеийн халууныг хэмжин, эрүүл мэндийн асуумж, тодорхойлолтыг авч хяналт шалгалтыг чангатган ажиллалаа. Хилийн нэвтрэх цэгт ажиллаж буй хяналтын байгууллагуудын албан хаагчид иж бүрэн хамгаалалтын хувцастай ажиллаж байгаа ба төмөр замын боомтоор Монгол Улсын иргэдийг нэвтрүүлэх ажил хуваарийн дагуу үргэлжилж байна.

Холбоотой мэдээ

Нийслэлд 4600 айлыг шинээр цахилгаанд холбоно

Улаанбаатар, 2026 оны гуравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Нийслэлийн хэмжээнд энэ онд 4600 айлыг цахилга

2026-03-27

Дөрөвдүгээр сард олон жилийн дунджаас хүйтэн байх төлөвтэй

Улаанбаатар, 2026 оны гуравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. ЦУОШГ-ын мэдээлснээр, дөрөвдүгээр сарын эхээр

2026-03-27

Байт харвааны Азийн цомын холимог хосын төрөлд монголчууд түрүүллээ

Улаанбаатар, 2026 оны гуравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Тайландын Бангкок хотод байт харвааны дэлхийн

2026-03-27