Баян-Өлгий аймгийн иргэн коронавирусийн халдваргүй нь тогтоогдлоо

2020-02-14 470 0

Баян-Өлгий аймагт коронавирусийн халдвар авсан байж болзошгүй нэг иргэнийг энэ сарын 12-ны өдөр тусгаарласан. Тухайн иргэний шинжилгээний хариу гарч, коронавирусийн халдваргүй болох нь шинжилгээгээр тогтоогджээ.

Тухайн иргэн нь өнгөрсөн нэгдүгээр сараас хойш БНХАУ-ын Эрээн, Бээжин хот болон Замын-Үүд, Улаанбаатар, Булган, Ховд, Баян-Өлгий аймаг гэсэн маршрутаар зорчсон байна. Баян-Өлгий аймагт очсон дариудаа “Халуурч, ханиалгах, толгой өвдөх, гүйлгэх”  зовиуртайгаар эрүүл мэндийн байгууллагад хандсан юм. Азаар тухайн иргэний шинжилгээний хариу сөрөг гарчээ.

Баян-Өлгий аймагт коронавирусийн халдвар авсан байж болзошгүй нөхцөл байдал үүссэнтэй холбоотойгоор аймгийн Онцгой комисс хуралдаж, зах, баар, ресторан, зоогийн газар, кафе, караоке, сүм хийдүүдийн үйл ажиллагааг түр хугацаагаар хаагаад байгаа билээ.

Холбоотой мэдээ

“Алтан чагнуур-2026” -ын эздийг тодрууллаа

Улаанбаатар, 2026 оны гуравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Олон улсын эмч нарын баярыг угтан жил бүр улам

2026-03-27

Имартын хамт олон ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг амжилттай нэвтрүүллээ

Скай Хайпермаркет ХХК нь ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэ

2024-10-23

Хосбаярын ХОСЦЭЦЭГ: Бусдыг үргэлж сайн сайханд уриалж, үлгэрлэхийг хичээдэг

Та өөрийгөө манай уншигчдад товч танилцуулаач? -Би 1982 онд Улаанбаатар хотод төрсөн. Аав минь Бу

2024-09-30