Эрсдэлт бүлгийн иргэдээ Москва, Турк, Япон, Солонгосоос тусгай үүргийн онгоцоор авчирна

2020-03-11 155 0

Олон улсын нислэгийг түр зогсоосонтой холбоотойгоор Гадаад харилцааны яамаар дамжуулан Москва, Турк, Солонгос, Япон улсад байгаа иргэдээ МИАТ-ын онгоцоор татаж авахаар төлөвлөн, ажиллаж байна гэдгийг Зам тээвэр, хөгжлийн сайд Б.Энх-Амгалан мэдээллээ.

Тэрбээр “Өнөөдөр 06:40 цагт Аэрофлотын онгоц Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд газардсанаар Монгол Улс руу ирэх олон улсын нислэг зогссон.

Монгол Улс иргэдээ татаж авна. Гэхдээ бололцоо, боломжоороо татаж авна. Бүгдийг нь нэг дор татан авахад хэцүү. УОК-ын шийдвэр гарсан. Өндөр настай, жирэмсэн, нялх хүүхэдтэй, эмчилгээнд орсон тэнхрэх шаардлагатай хүмүүс, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг түрүүлж татан авна. Эдгээр хүн тухайн улсад суугаа Элчин сайдын яам болон Консулын газарт хандах хэрэгтэй” гэсэн юм.

Салбарын сайд зорчигч тээврийг түр хугацаагаар зогсоосон ч агаарын карго, транзит тээвэр хэвийн үргэлжилж байгаа гэдгийг онцоллоо.

Холбоотой мэдээ

Улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцох зохицуулалт энэ сарын 15-наас эхэлнэ Tweet

Улаанбаатар хотод 2026 оны наймдугаар сарын 15-ны өдрөөс есдүгээр сарын 12-ны өдрийг дуустал, 07:00-

2026-08-13

“СОР 17”-үеэр 600 сайн дурын идэвхтэн ажиллуулахаар бэлтгэжээ

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (КОП17) Монгол Улсад 20

2026-08-13

ҮНДЭСНИЙ СТАНДАРТЫН ҮНИЙГ ЧӨЛӨӨЛЛӨӨ

Монгол Улсын Засгийн газрын “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд Үндэсний стандартыг худалдан

2026-08-13