Нөөцийн махыг өнөөдөр 15:00 цагаас ХУДАЛДААЛЖ ЭХЭЛНЭ

2020-03-11 149 0

Нийслэлийн 147 хорооны  279 дэлгүүрээр нөөцийг махыг худалдан борлуулах ажил өнөөдөр 15:00 цагт эхэлнэ. Нэг дэлгүүрт нэг өдөрт 209 кг мах өгөхөд нийслэлийн хэмжээнд долоодугаар сарын нэгэн хүртэлх хэмжээний мах хангалттай байгаа аж.

Энэ талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр өнөөдөр /2020.03.11/ COVID-19 халдварын нөхцөл байдалтай холбогдуулан гаргасан нийслэлийн Засаг даргын захирамжийг танилцуулах үеэр мэдээллээ.

Тэрбээр “Нийт 15 ААН, байгууллага 13 мянга орчим тонн нөөцийн махыг хөдөө орон нутгаас бэлтгэн тээвэрлээд мэргэжлийн байгууллага шалган, стандартын шаардлага хангасныг баталсан. Гуравдугаар сарын 9-нд худалдаанд гаргах ёстой байсан ч коронавирусийн халдвараас шалтгаалж савлагааг бэлтгэх гялгар уутны хомсдол байсан ч өөрсдийн боломжтоороо гялгар уутны асуудлыг шийдвэрлэлээ. Өдгөө хаалттай байгаа шалган нэвтрүүлэх товчоогоор тээвээрлэн оруулж ирэх асуудал үүссэн. Гэхдээ өнөөдөр 15:00 цагт нийслэлийн 147 хорооны 279 дэлгүүрт нөөцийг махыг хүргэж, борлуулж эхэлнэ. Зарим нь урьд шөнө дэлгүүрүүдээрээ түгээгээд эхэлсэн” гэлээ.

 

Холбоотой мэдээ

Улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцох зохицуулалт энэ сарын 15-наас эхэлнэ Tweet

Улаанбаатар хотод 2026 оны наймдугаар сарын 15-ны өдрөөс есдүгээр сарын 12-ны өдрийг дуустал, 07:00-

2026-08-13

“СОР 17”-үеэр 600 сайн дурын идэвхтэн ажиллуулахаар бэлтгэжээ

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (КОП17) Монгол Улсад 20

2026-08-13

ҮНДЭСНИЙ СТАНДАРТЫН ҮНИЙГ ЧӨЛӨӨЛЛӨӨ

Монгол Улсын Засгийн газрын “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд Үндэсний стандартыг худалдан

2026-08-13