“Баян-Өлгийд тусгаарлагдаж байгаад нийслэл рүү орохыг завдсан эмэгтэйг тусгаарласан”

2020-03-30 125 0

Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй

“Нийслэлийн яаралтай түргэн тусламжийн төвд өнгөрсөн гурван хоногийн хугацаанд угаарын хийд хөнгөн хэлбэрээр хордсон 7 өрхийн 22 иргэн, үүнээс 9 хүүхэд, 13 том хүн хандаж, эмнэлгийн тусламж үйлчилгээг аван нэг иргэн улсын төв нэгдүгээр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.Угаарын хийн мэдрэгчийг өмнө нь 70,000 тараасан. Харин гуравдугаар сарын 27-29-ний өдрүүдэд төвийн зургаан дүүрэгт тараахаас 64,999 угаарын хийн мэдрэгч тараахаас 57,105 ширхгийг айл өрхүүдэд суурилуулан энэ ажил 87.9 хувийн гүйцэтгэлтэй байна. Коронавирусийн хадлдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор олон хүнийг бөөгнөрүүлэхгүйгээр онцгой байдлынхан өөрсдөө очиж суурилуулсан.

Дөрөвдүгээр сарын 20-н гэхэд гэр хорооллын 200 мянган өрхөд тараах юм.

Төрийн албан хаагчдын өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг дөрөвдүгээр сарын 2-нд дуусна. Дуусгаад ажлын тайлангаа танилцуулна.

Баян-Өлгийд тусгаарлагдаж байгаад хүний паспортоор нийтийн тээврийн автобусны билет захиалан өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагт нийслэл рүү орж ирэх гэж байсан эмэгтэйг, автобустай хүмүүсийн хамт тусгаарласан” гэв.

Холбоотой мэдээ

АИ-92-оос бусад төрлийн шатахууны үнийг нэмнэ

Улаанбаатар, 2026 оны гуравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, үнийг тог

2026-03-27

УЛААНБААТАР-2026: Боксын шинэ эриний эхлэл

ДУШАНБЕ, 2026 оны гуравдугаар сарын 27 /SPORTS.tj/. Монголын нийслэл Улаанбаатар хотод гуравдугаар с

2026-03-27

“DRONECON-2025” УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ АНХДУГААР ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит нисгэгчгүй нисэх төхөөрөмж жолоодлогын улсын аварга шалгаруулах

2025-01-17