ӨМНӨГОВЬ БРЭНД БҮТЭЭГЧИД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА САЙЖРУУЛНА

2020-04-13 478 0
Өмнөговь аймгийн брэнд бүтээгчдийн үйл ажиллагааг сайжруулахад чиглэсэн зөвлөх үйлчилгээг BIG төвөөс зохион байгуулав. Энэхүү зөвлөх үйлчилгээнд дараах аж ахуйн нэгжүүд хамрагдаж өөрт хэрэгцээтэй мэдээ, мэдээлэл, зөвлөгөөг авлаа.
1. Диваажингийн зам хоршооны “Говь сармис” брэнд
2. Өнөд өвлөх урлахуй ХХК-ийн “Хөмүүл” брэнд
3. Удмын өргөө ХХК-ийн “Хурга” брэнд
4. Говь Гоо ХХК-ийн “Говь Гоо” брэнд
5. Их Говийн төгөл ХХК-ийн “Говь чацаргана” брэнд
6. Сүүн дэгжих ХХК-ийн “Хүүлээ” брэнд
7. Говь Трэвел Эксперт ХХК-ийн “Nomad homestay” брэнд
Эдгээр аж ахуйн нэгжүүд брэнд бук (brand book)-аа хөгжүүлэхээс гадна брэндийн стратеги боловсруулж, үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллана. Зөвлөх үйлчилгээг 2020 он дуустал үргэлжлүүлнэ.
2020041302
2020041304

 

Холбоотой мэдээ

Улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцох зохицуулалт энэ сарын 15-наас эхэлнэ Tweet

Улаанбаатар хотод 2026 оны наймдугаар сарын 15-ны өдрөөс есдүгээр сарын 12-ны өдрийг дуустал, 07:00-

2026-08-13

“СОР 17”-үеэр 600 сайн дурын идэвхтэн ажиллуулахаар бэлтгэжээ

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (КОП17) Монгол Улсад 20

2026-08-13

ҮНДЭСНИЙ СТАНДАРТЫН ҮНИЙГ ЧӨЛӨӨЛЛӨӨ

Монгол Улсын Засгийн газрын “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд Үндэсний стандартыг худалдан

2026-08-13