“The Hu” хамтлаг нэр дэвшсэн “Heavy Music Awards-2020” хойшилжээ

2020-04-13 497 0

Монголын “The Hu” хамтлаг ирэх тавдугаар сарын 21-нд Английн Лондон хотноо болох “Heavy Music Awards 2020”-д нэр дэвшиж байгаа билээ. Тэдний нэр дэвшиж буй   олон улсын хөгжмийн наадмын хугацааг шинэ коронавирусийн халдвартай холбоотойгоор есдүгээр сард зохион байгуулахаар болжээ. Тодруулбал, нэр дэвшиж буй уран бүтээлчдэд санал ѳгѳх хугацааг зургадугаар сарын 3-нд болгон сунгаж, албан ёсны арга хэмжээгээ есдүгээр сарын 3-нд товлоод байна.

“The Hu” хамтлагийнхан уг наадамд “Best_International_Breakthrough Band” номинацид нэр дэвшиж байгаа бөгөөд одоо Австрали улсад байгаа юм. Шагналд нэр дэвшсэн хамтлагуудыг олон нийтийн санал асуулгаар тодруулна. Сонсогч фенүүд санал асуулгад оролцохдоо:

Эхнээс нь дуустал бүх номинаци бүрт саналаа ѳгнѳ.

#TheHU хамтлаг нь “Best International Bteakthrough Band” хэсэгт байгаа, саналаа ѳгч дараарай.

Нэр, и-мэйл хэсэгт бѳглѳѳд #SubmitVotes товчийг дарж илгээгээрэй.

А.СҮРЭН

Холбоотой мэдээ

Э.Билгүүн: Монголд өмнө нь тавигдаж байгаагүй “саунд драм”-д 30 яруу найрагчийн бүтээлийг эш татна

 -Дэлхийн театрын өдөрт- Улаанбаатар, 2026 оны гуравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/.  Өнөөдөр тохиож буй

2026-03-27

Имартын хамт олон ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг амжилттай нэвтрүүллээ

Скай Хайпермаркет ХХК нь ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэ

2024-10-23

Хосбаярын ХОСЦЭЦЭГ: Бусдыг үргэлж сайн сайханд уриалж, үлгэрлэхийг хичээдэг

Та өөрийгөө манай уншигчдад товч танилцуулаач? -Би 1982 онд Улаанбаатар хотод төрсөн. Аав минь Бу

2024-09-30