ИНФЛЯЦИЙН ТАЙЛАНГИЙН 2020 ОНЫ 3 БОЛОН 4-Р САРЫН ДУГААРУУД

2020-04-22 463 0

Монголбанк “Инфляцийн тайлан”-гийн 2020 оны 3 болон 4-р сарын дугааруудыг нийтэллээ. Инфляцийн тайлан нь улирал бүр гардаг боловч мөнгөний бодлогын шийдвэрүүдтэй нийцүүлэн 4-р сарын дугаарыг нэмэлтээр танилцуулж байна. Инфляцийн тайлангаас Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны 3-р сарын болон 4-р сарын хурлуудад ашигласан суурь тооцооллууд, хувьсан өөрчлөгдөж буй гадаад орчны нөхцөл байдал, түүнээс шалтгаалан дотоод эдийн засгийн төлөвт гарсан өөрчлөлтүүдийг харьцуулан харах боломжтой. Инфляцийн тайлан нь Төв банкны олон нийттэй харилцах харилцааны гол арга хэрэгслүүдийн нэг юм. Та бүхэн инфляцийн тайланг Монголбанкны веб хуудасны “Мөнгөний бодлого цэс”-нээс буюу эндээс татаж авч, унших боломжтой.

 

Холбоотой мэдээ

Улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцох зохицуулалт энэ сарын 15-наас эхэлнэ Tweet

Улаанбаатар хотод 2026 оны наймдугаар сарын 15-ны өдрөөс есдүгээр сарын 12-ны өдрийг дуустал, 07:00-

2026-08-13

“СОР 17”-үеэр 600 сайн дурын идэвхтэн ажиллуулахаар бэлтгэжээ

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (КОП17) Монгол Улсад 20

2026-08-13

ҮНДЭСНИЙ СТАНДАРТЫН ҮНИЙГ ЧӨЛӨӨЛЛӨӨ

Монгол Улсын Засгийн газрын “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд Үндэсний стандартыг худалдан

2026-08-13