Хүүхдийн мөнгийг 100 мянгад хүргэж, зорилтот бүлэгт дэмжлэг үзүүлэхээр боллоо

2020-05-06 405 0

Коронавирусийн дэгдэлтийн үед Эдийн засгийг дэмжих хүрээнд Засгийн газраас багц арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр болсон. Үүний хүрээнд Цар тахлын тухай хуулийг өнгөрсөн сард баталсан бол   Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар хоёр дахь багц арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр баталлаа. Ингэснээр  зорилтот бүлэгт чиглэсэн дөрвөн төрлийн арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр болсныг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдэгдлээ. Эдгээр арга хэмжээнд нийт 793 тэрбум төгрөг шаардлагатай  юм байна.  Үүнд шаардах санхүүжилтийг энэ жил зохион байгуулах байсан спортын тэмцээн уралдаан, төсөл хөтөлбөр зэргийг зохион байгуулах байсан мөнгөнөөс гаргах шийдэлд хүрчээ.  Засгийн газрын тогтоолын хүрээнд иргэдэд ямар боломж нээгдэж байгааг тодруулъя.

Нэгдүгээрт: 0-18 насны бүх хүүхдэд   дөрөвдүгээр  сарын 1-нээс аравдугаар сарын 1 хүртэл 100 мянган төгрөг олгохоор шийдвэрлэлээ.   Өөрөөр хэлбэл, хүүхдүүдэд сар бүр олгодог байсан 20 мянган төгрөгийн 80-аар нэмэгдүүлэх шийдвэрийг гаргалаа. Ингэснээр  дөрвөн хүүхэдтэй айл бол энэ хугацаанд сард 400 мянган төгрөгийн дэмжлэгийг олгохоор шийдвэрлэлээ.

Хоёрдугаарт: Амьжиргааны түвшин доогуур  орлоготой иргэдэд төрөөс сар бүр  16 мянган төгрөг олгодог байсан бол үүнийг хоёр дахин нэмэгдүүлж,   32 мянган төгрөг болголоо.  Уг шийдвэрийг энэ сарын 1-нээс аравдугаар сарын 1 хүртэл   хэрэгжүүлнэ.

Гуравдугаарт: Хөгжлийн бэрхшээлтэй болон өрх толгойлсон эцэг эх болон  одой иргэдэд төрөөс  олгодог тэтгэмжийг тус бүр 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх шийдвэрийг гаргалаа.  Уг шийдвэр ийг энэ сарын 1-нээс ирэх  аравдугаар сарын 1 хүртэл хэрэгжүүлнэ

Дөрөвдүгээрт:  Малчдын ноолуурын кг тутамд 20 мянган төгрөгийн урамшуулал олгохоор болов.

Холбоотой мэдээ

Улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцох зохицуулалт энэ сарын 15-наас эхэлнэ Tweet

Улаанбаатар хотод 2026 оны наймдугаар сарын 15-ны өдрөөс есдүгээр сарын 12-ны өдрийг дуустал, 07:00-

2026-08-13

“СОР 17”-үеэр 600 сайн дурын идэвхтэн ажиллуулахаар бэлтгэжээ

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (КОП17) Монгол Улсад 20

2026-08-13

ҮНДЭСНИЙ СТАНДАРТЫН ҮНИЙГ ЧӨЛӨӨЛЛӨӨ

Монгол Улсын Засгийн газрын “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд Үндэсний стандартыг худалдан

2026-08-13