Швейцарын хөгжлийн агентлагаас Монголын бичил уурхайн нэгдсэн Дээвэр холбоонд автомашин хандивлалаа

2019-08-15 2442 0

Швейцарын хөгжлийн агентлагийн хэрэгжүүлж буй Тогтвортой бичил уурхай төсөл нь Монголын уул уурхай дахь эмх замбараагүй байдлыг өөрчилж, бичил уурхайн салбарыг төлөвшин хөгжихөд томоохон нөлөө үзүүлсэн бөгөөд Монголын бичил уурхайн нэгдсэн Дээвэр холбоотой нягт хамтран ажилладаг билээ.

Тус агентлагаас МБУНДХолбоонд Ланд Крузер 200 маркийн автомашин хандивласаныг өнөөдөр гардууллаа. Энэ нь Дээвэр холбооны бичил уурхайчиддаа хүрч ажиллахад туулах чадвар бүхий өөрийн автомашинтай болох хэрэгцээ шаардлагыг олж харж, томоохон бэлэг барьсан үйл явдал байлаа. Энэ үеэр МБУНДХолбооны Тэргүүн Л.Дэлгэрбаяр “…манай холбоо Швейцарын хөгжлийн агентлаг, Тогтвортой бичил уурхай төслийн дэмжлэгтэйгээр үүсгэн байгуулагдаж, 6 жилийн туршид та бүхний санхүүгийн болон бодлогын дэмжлэгтэйгээр ажиллаж, өнөөдрийн төвшинд хүрсэн. Цаашид энэ суурин дээрээ улам бэхжиж, үйл ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлж, Монголын бичил уурхайн салбарыг дэлхийд жишиг болгохоор хичээн ажиллах болно. Швейцарын хөгжлийн агентлагаас өнөөдөр манай холбоонд бэлэглэж байгаа автомашин энэ үйл хэрэгт маань ихээхэн хувь нэмэр болох нь дамжиггүй…” хэмээн талархал илэрхийлсэн юм.

Түүнчлэн ШХА-ийн  Дэд даргаар ажиллаж байгаад нутаг буцахаар болсон хатагтай Илария Далиг Монголын бичил уурхайн салбарт оруулсан хувь нэмрийг нь үнэлэн МБУНДХолбооны дээд шагнал “Хүндэт тэмдэг”-ээр шагнасаныг холбооны Тэргүүн Л.Дэлгэрбаяр гардууллаа.

 

Холбоотой мэдээ

Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ

Манай улс 2015-2025 онд жилд дунджаар 1066.8 мянган тонн дизелийн түлш, 591.2 мянган тонн авто бензи

2026-08-07

Д.Нацагдоржийн ховор гар бичмэл, эд өлгийн зүйлс бүхий тусгай үзэсгэлэнг нээлээ

Их зохиолч, соён гэгээрүүлэгч Д.Нацагдоржийн амьдралын замнал, хэрэглэж байсан эд зүйлсийг цогцоор х

2026-08-07

Автомашины улсын дугаар сондгой тоогоор төгссөн бол өнөөдөр шатахуун авна

э сарын 04-ний өдрөөс эхлэн эхлэн шатахууныг автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор олгож, нэг

2026-08-07