Байдрагийн гүүр-Алтай чиглэлийн 126.7 километр хатуу хучилттай авто замын ажил 65 хувийн гүйцэтгэлтэй байна

2020-05-29 411 0

Байдрагийн гүүр-Алтай чиглэлийн 126.7 километр хатуу хучилттай авто замын суурийн ухмал, буцаан дүүргэлт, захын болон завсрын тулгуур байгуулах зэрэг ажил 100 хувь хийгдэж дуусчээ. Газар шорооны ажил 78, төмөр бетон гүүрийн ажил 74, нийт ажил 65 хувийн гүйцэтгэлтэй байна.

Уг авто замын бүтээн байгуулалтын ажилд одоогоор 230 орчим техник, машин механизм, 580 орчим хүн хүч ажиллаж, 2020 оны батлагдсан төлөвлөгөөний дагуу 18 километрт суурь асфальт бетон хучилтыг хийжээ.

Концесс эзэмшигч дотоодын “Макс рөүд” компани эхний 30 километр хатуу хучилттай авто замыг өнгөрсөн онд Улсын комисст хүлээлгэн өгсөн бол замын үлдсэн хэсгийг энэ онд багтаан ашиглалтад оруулахаар ажиллаж байна гэж ЗТХЯ-наас мэдээллээ.

Холбоотой мэдээ

Э.Билгүүн: Монголд өмнө нь тавигдаж байгаагүй “саунд драм”-д 30 яруу найрагчийн бүтээлийг эш татна

 -Дэлхийн театрын өдөрт- Улаанбаатар, 2026 оны гуравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/.  Өнөөдөр тохиож буй

2026-03-27

Имартын хамт олон ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг амжилттай нэвтрүүллээ

Скай Хайпермаркет ХХК нь ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэ

2024-10-23

Хосбаярын ХОСЦЭЦЭГ: Бусдыг үргэлж сайн сайханд уриалж, үлгэрлэхийг хичээдэг

Та өөрийгөө манай уншигчдад товч танилцуулаач? -Би 1982 онд Улаанбаатар хотод төрсөн. Аав минь Бу

2024-09-30