Хотын дарга С.Амарсайхан нийслэлд хамгийн өндөр санал авчээ

2020-06-26 157 0

онгол Улсын Их Хурлын сонгуулийн 21 дүгээр тойрог Багануур, Багахангай, Налайх дүүрэгт МАН-аас нэр дэвшигч С.Амарсайхан 21269 хүний саналаар нэгээр гарч Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдлоо.   Хууль бус олгогдсон газруудыг нийслэлийн өмчид буцаан авч,нийтийн эзэмшлийн гудамж талбай болгон тохижуулж, түрээслээд өмчлөх орон сууцыг хэрэгжүүлэх санаачилгыг гаргасан хотын Захирагч С.Амарсайханыг нийслэлчүүд бүрэн дэмжлээ.

Улсын хэмжээнд хамгийн өндөр саналыг Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан нар авсан юм. Харин нийслэлийн хэмжээнд 68.66 хувь буюу хамгийн өндөр саналыг хотын Захирагч С.Амарсайхан авсан болохыг Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээллээ.

Хотын даргын хийж буй ажлууд болон Улаанбаатар хотын хөгжлийг шинэ шатанд авчирч чадсанд иргэд сэтгэл хангалуун байгаа нь нийслэлд хамгийн өндөр санал авснаас нь харагдаж байна.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Холбоотой мэдээ

Улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцох зохицуулалт энэ сарын 15-наас эхэлнэ Tweet

Улаанбаатар хотод 2026 оны наймдугаар сарын 15-ны өдрөөс есдүгээр сарын 12-ны өдрийг дуустал, 07:00-

2026-08-13

“СОР 17”-үеэр 600 сайн дурын идэвхтэн ажиллуулахаар бэлтгэжээ

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (КОП17) Монгол Улсад 20

2026-08-13

ҮНДЭСНИЙ СТАНДАРТЫН ҮНИЙГ ЧӨЛӨӨЛЛӨӨ

Монгол Улсын Засгийн газрын “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд Үндэсний стандартыг худалдан

2026-08-13