“Дэлхийн ур чадварын тэмцээн- 2021” бэлтгэл ажил эхэллээ.

2019-12-25 150 0

12-р сарын 23-24 ны өдрүүдэд HRD Korea байгууллагын дарга, менежер, K-Star төслийн төслийн менежер мужаан, өрөг, сантехникийн эксперт багшийн хамт “Монгол ур чадвар-2019” багийн амжилт болон сайжруулах шаардлагатай зүйлсийг дүгнэн ярилцахаар 2 хоногийн сургалтыг зохион байгуулж байна. ХНХЯ-ны МБСБХЗГ-ын дарга А. Халиунаа хурлыг нээж, 2019 онд Дэлхийн ур чадварын тэмцээнд Монголын багийн гагнуурын мэргэжлийн амжилтыг онцолж, дараа дараагийн тэмцээнд амжилт гаргахын төлөө хичээнгүйлэн ажиллахаа илэрхийлэв.

Сургалтын үеэр дараах илтгэлүүд тавигдана: 1. K Star төслийн менежер “Монгол ур чадвар тэмцээний өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлууд” 2. “Монгол ур чадвар баг-2019”-ыг хариуцан ажилласан МБСТ нь “Казаны тэмцээн дэх “Монгол ур чадвар” багийн оролцоо, SWOT шинжилгээ, “HRD Korea”-тай хийх дараагийн хамтын ажиллагаа” 3. Мужаан, өрөг, цахилгаан гэсэн 3 мэргэжлийн үндэсний тэмцээний даалгавар боловсруулах кэйс ажил

Сургалтын үр дүнд бид нар “Монгол ур чадвар тэмцээн-2020”-ын товыг гаргаж, “Дэлхийн ур чадварын тэмцээн-2021”-д HRD Korea-тай ямар байдлаар хамтран ажиллах, хэрхэн яаж бэлтгэл хийх зэрэг асуултуудын хариулт тодорхой болгонo.

Холбоотой мэдээ

Улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцох зохицуулалт энэ сарын 15-наас эхэлнэ Tweet

Улаанбаатар хотод 2026 оны наймдугаар сарын 15-ны өдрөөс есдүгээр сарын 12-ны өдрийг дуустал, 07:00-

2026-08-13

“СОР 17”-үеэр 600 сайн дурын идэвхтэн ажиллуулахаар бэлтгэжээ

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (КОП17) Монгол Улсад 20

2026-08-13

ҮНДЭСНИЙ СТАНДАРТЫН ҮНИЙГ ЧӨЛӨӨЛЛӨӨ

Монгол Улсын Засгийн газрын “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд Үндэсний стандартыг худалдан

2026-08-13