Дуулахгүй яаж явах юм бэ тоглолт энэ сарын 16 нд болно

2020-01-07 645 0
Дуунд дуртай Монгол түмэндээ зориулж СТА дуучин Б.Нямзагд Б.Хандмаа нарын хоёр дахь бие даасан тоглолт болоход цөөн хоног үлдлээ. Дуулахгүй яаж явах юм бэ хэмээн нэрлэгдсэн уг тоглолтыг Z music Продакшн зохион байгуулж байгаа бөгөөд тоглолтын тасалбарыг худалдаанд гаргаж эхэлсэн байна. Тоглолт Улаанбаатар паласын концертын их танхимд энэ сарын 16 ны 19 цагаас ганцхан удаа тоглогдох юм. Тасалбарыг Ticket.mn хаягаар онлайнаар худалдан авч болохоос гадна УБ паласын кассаар борлуулж байна. Мөн хүргэлтээр үнэгүй хүргэж өгч эхэлжээ.
 2016 онд Хайрын болзоо хэмээх анхны бие даасан тоглолтоо зохион байгуулж байсан дуучид маань энэ удаагийн тоглолтондоо үзэгч фэнүүддээ олон бэлэг бэлдсэн гэдгийг дуулгахад таатай байна. Тоглолтын тасалбарын үнэ суудлаас шалтгаалж 25 мянга болон 30 мянган төгрөгөөр борлуулагдаж байна. Дуучид уг тоглолтын дараа 21 аймгаар аялан тоглолт хийхээр төлөвлөж байна.
Сэтгүүлч: Ханд

Холбоотой мэдээ

Мопед, скүүтер, тэдгээртэй адил тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

Монгол Улсын Их Хурлаас 2026 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай

2026-07-21

Имартын хамт олон ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг амжилттай нэвтрүүллээ

Скай Хайпермаркет ХХК нь ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэ

2024-10-23

Олимпын мөнгөн медальт тамирчин Б.Баасанхүүд ‘‘Скай Хайпермаркет’’ ХХК, Скайтел Групп, болон ‘‘Баттүшиг-Цэлмүүн’’ сан хамтран 100,000,000₮ гардууллаа

‘‘Парис-2024’’ зуны олимпын наадамд Жудо бөхийн төрлөөр эмэгтэйчүүдийн -48кг-ийн жинд өрсөлдсөн Үндэ

2024-08-21