Л.Оюун-Эрдэнэ: Иш татсан жишээнүүд нийгэмд буруу ойлголт төрүүлсэнд уучлалт хүсье

2021-03-06 258 0

ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ ХӨШИГИЙН ХӨНДИЙД БАЙРЛАХ ШИНЭ НИСЭХ ОНГОЦНЫ БУУДАЛТАЙ ТАНИЛЦАЖ БАЙГААГ ШУУД ДАМЖУУЛАН ХҮРГЭЖ БАЙНА. ЭНЭ ҮЕЭР ЕРӨНХИЙ САЙД ӨЧИГДӨР ӨӨРИЙНХ НЬ ХЭЛСЭН ЗҮЙЛ ОЛНЫ АНХААРЛЫГ ТАТСАН СЭДЭВ БОЛСОНД ДАРААХ ТАЙЛБАРЫГ ӨГЛӨӨ.

Тэрбээр “Жендерийн үндэсний хорооны хурал дээр хэлсэн зүйл  маань нийгэмд хэлэлцүүлэг өрнөх шалтгаан болсон байсан.  ЗГ-аас эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах тал дээр далайцтай ажил хийе хэмээн хэлэлцсэн. Түүнд Ерөнхий сайдынхаа хувьд 3-4 асуудал хөндсөн.

Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг баяр гэхээс илүүтэй эрхийг нь хамгаалах чиглэлд анхааръя гэж үзсэн. Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд эмэгтэйчүүд цэргийн алба хаадаг талаарх Норвегийн жишээг дурдсан. Түүнийг нь тасалж аваад нийгэмд буруу ойлголт төрүүлсэн байна лээ. Нөгөөтээгүүр эрчүүдийн дундаж нас эмэгтэйчүүдийнхээс даруй 10 насаар багассан нь анхаарал татаж байна. Яригдсан жишээнүүд нийгэмд буруу, зөрүү ойлголт төрүүлсэн бол уучлалт хүсье. Баярынх нь өмнө бухимдуулсан бол уучлаарай. Хэлбэр тал дээр биш агуулгад ач холбогдол өгөхийг хэвлэл мэдээлэл болон ард иргэдээс хүсэж байна” гэлээ.

Холбоотой мэдээ

Улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцох зохицуулалт энэ сарын 15-наас эхэлнэ Tweet

Улаанбаатар хотод 2026 оны наймдугаар сарын 15-ны өдрөөс есдүгээр сарын 12-ны өдрийг дуустал, 07:00-

2026-08-13

“СОР 17”-үеэр 600 сайн дурын идэвхтэн ажиллуулахаар бэлтгэжээ

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (КОП17) Монгол Улсад 20

2026-08-13

ҮНДЭСНИЙ СТАНДАРТЫН ҮНИЙГ ЧӨЛӨӨЛЛӨӨ

Монгол Улсын Засгийн газрын “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд Үндэсний стандартыг худалдан

2026-08-13