Жирэмсэн ээжүүдэд “Амин дэмийн багц” бэлтгэн хүргүүлжээ

2021-06-24 167 0

Ковидын халдвар жирэмсэн эхчүүд болон хүүхдүүдэд хүнд тусч байгаа тул ковидын халдвараар өвдсөн 1600 гаруй ээжид Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс дархлаа дэмжих  “Амин дэмийн багц”-ыг бэлтгэн хүргүүлжээ.

Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд нийт 21,959 эх жирэмсний хяналтад байна. Нийт 1613 жирэмсэн эх ковидын халдвараар өвчилснөөс 648 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, 203 нь гэрийн эмчилгээнд, 762 жирэмсэн эх эмчлэгдэж эдгэрсэн байна.

Улаанбаатар хотын удирдлагын баг, нийт албан хаагчид, Нийслэлийн онцгой комиссын бие бүрэлдэхүүн, эмч эмнэлгийн ажилтнууд жирэмсэн эхчүүд болон хэвлийд нь өсөн бойжиж буй үр хүүхдийн эрүүл мэнд, сайн сайхны төлөө цаг ямагт хичээнгүйлэн ажиллаж байна гэжээ.

Холбоотой мэдээ

Улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцох зохицуулалт энэ сарын 15-наас эхэлнэ Tweet

Улаанбаатар хотод 2026 оны наймдугаар сарын 15-ны өдрөөс есдүгээр сарын 12-ны өдрийг дуустал, 07:00-

2026-08-13

“СОР 17”-үеэр 600 сайн дурын идэвхтэн ажиллуулахаар бэлтгэжээ

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (КОП17) Монгол Улсад 20

2026-08-13

ҮНДЭСНИЙ СТАНДАРТЫН ҮНИЙГ ЧӨЛӨӨЛЛӨӨ

Монгол Улсын Засгийн газрын “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд Үндэсний стандартыг худалдан

2026-08-13