Шинэ нисэх буудлыг “Чингис хаан” гэж нэрлэхээр болжээ

2020-01-10 202 0

Нисэх буудлуудын удирдах газраас Олон улсын нисэх буудлуудын нэрийг өөрчлөх, тэдгээрийн ашиглалтын талаар авах арга хэмжээний тухай Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Иргэний нисэхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн боловсруулж Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшигийн хөндийд байгуулагдсан “Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх буудал”-ыг “Чингис хаан” Олон улсын нисэх буудал, Улаанбаатар хотын Буянт-Ухаа дахь “Чингис хаан” Олон улсын нисэх буудлыг “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудал гэж тус тус нэрлүүлэхээр боллоо.

Мөн “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудлыг олон улс болон орон нутгийн нислэгийн нөөц нисэх буудал, ерөнхий зориулалт, нисэхийн сургалт, захиалгат, онцгой, тусгай үүргийн нислэг, агаарын хөлгийн засвар үйлчилгээ болон онцгой байдал, иргэний нисэхийн бусад үйл ажиллагаанд ашиглахаар Монгол Улсын Засгийн газарт өргөн барьж тогтоолыг батлууллаа.

Холбоотой мэдээ

Улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцох зохицуулалт энэ сарын 15-наас эхэлнэ Tweet

Улаанбаатар хотод 2026 оны наймдугаар сарын 15-ны өдрөөс есдүгээр сарын 12-ны өдрийг дуустал, 07:00-

2026-08-13

“СОР 17”-үеэр 600 сайн дурын идэвхтэн ажиллуулахаар бэлтгэжээ

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (КОП17) Монгол Улсад 20

2026-08-13

ҮНДЭСНИЙ СТАНДАРТЫН ҮНИЙГ ЧӨЛӨӨЛЛӨӨ

Монгол Улсын Засгийн газрын “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд Үндэсний стандартыг худалдан

2026-08-13