Налайх дүүрэгт зөвшөөрөлгүй гараашуудыг буулгаж байна

2022-03-17 149 0

Нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/388 захирамжийн дагуу Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас газрын зөрчил арилгах арга хэмжээг  зохион байгуулан ажиллаж эхэлсэн.  Энэ сарын 15-ны өдөр Сонгинохайрхан, Баянзүрх дүүргүүдийн нутаг дэвсгэрт нийтийн эдэлбэр газарт зөвшөөрөлгүй газар ашиглаж байсан гараашуудыг буулгаж эхэлсэн бол өнөөдөр Налайх дүүргийн газар зохион байгуулалтын алба газрын зөрчил арилгах ажлыг эхлүүлээд байна.  Энэ жил Налайх дүүргийн 5 байршилд  нийт 144 гарааш буулгахаар төлөвлөсөн бөгөөд өнөөдөр 8-р хорооны нутаг дэвсгэр 56-60 дугаар байрны урд талд байрлах 52 гараашийг буулгаж  байгаа юм. Чөлөөлсөн газар дээр, авто зогсоол, ногоон байгууламж барих зэрэг тохижилтын ажил хийхээр төлөвлөж байна.

Холбоотой мэдээ

Улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцох зохицуулалт энэ сарын 15-наас эхэлнэ Tweet

Улаанбаатар хотод 2026 оны наймдугаар сарын 15-ны өдрөөс есдүгээр сарын 12-ны өдрийг дуустал, 07:00-

2026-08-13

“СОР 17”-үеэр 600 сайн дурын идэвхтэн ажиллуулахаар бэлтгэжээ

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (КОП17) Монгол Улсад 20

2026-08-13

ҮНДЭСНИЙ СТАНДАРТЫН ҮНИЙГ ЧӨЛӨӨЛЛӨӨ

Монгол Улсын Засгийн газрын “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд Үндэсний стандартыг худалдан

2026-08-13