ЖУРМЫН НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА

2022-04-27 405 0

Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 12 дугаар сарын 17 өдөр Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийг баталсан. Мөн Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль батлагдсантай холбогдуулан Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсон. Иймд Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.14 дэх хэсэгт заасан Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны журмыг дээр дурдсан хуулиудтай нийцүүлэх зорилгоор журмын нэмэлт өөрчлөлтийн төслийг боловсруулан Захиргааны ерөнхий хуулийн 62.1-д заасны дагуу салбарын оролцогчид болон олон нийтээс санал авч, хэлэлцүүлэх зорилгоор Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны журамд нэмэлт өөрчлөлт оруулах саналын томьёолол, түүнийг тусгасан журмын төслийг байршуулж байна.

Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхээс урдчилан сэргийлэх үйл ажиллагааны журмын нэмэлт өөрчлөлтийн төсөлд саналаа davaakhuu@mongolbank.mn хаягаар 2022 оны 5 дугаар сарын 28-ны дотор ирүүлж хамтран ажиллана уу.

Журмын төсөлтэй энд дарж танилцана уу.

Холбоотой мэдээ

Улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцох зохицуулалт энэ сарын 15-наас эхэлнэ Tweet

Улаанбаатар хотод 2026 оны наймдугаар сарын 15-ны өдрөөс есдүгээр сарын 12-ны өдрийг дуустал, 07:00-

2026-08-13

“СОР 17”-үеэр 600 сайн дурын идэвхтэн ажиллуулахаар бэлтгэжээ

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (КОП17) Монгол Улсад 20

2026-08-13

ҮНДЭСНИЙ СТАНДАРТЫН ҮНИЙГ ЧӨЛӨӨЛЛӨӨ

Монгол Улсын Засгийн газрын “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд Үндэсний стандартыг худалдан

2026-08-13