Нийслэлийн 16 байршилд дугуйн зам шинээр тавина

2022-06-04 266 0

Нийслэлийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх, хүнд суртлыг бууруулах, төрийн албан хаагчдын ажлын бүтээмж, иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор 2022 оныг “Иргэний жил” болгон зарласан. Энэ хүрээнд иргэдийн амьдрах орчныг сайжруулах зорилгоор Улаанбаатар хот дахь явган хүний болон дугуйн замуудыг шинэчлэн засаж, шинээр барих ажлууд эхлээд буй. Тодруулбал, 16 байршилд буюу хотын төвд 162.79 км, Сэлбэ, Туул, Тэрэлж, Хөлийн гол дагуу 177.9 км дугуйн зам шинээр барихаар зураг төслийг баталжээ.

Хотын төвд

  • Сүхбаатарын талбай – Офицеруудын ордон /15.99 км/
  • Хотын төв – Зайсан, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн /5.39 км/
  • Бага тойруу /5.04 км/
  • Их тойруугийн гудамж /16.37 км/
  • Баянбүрд тойрог – Гурвалжингийн гүүр – Чингисийн өргөн чөлөө /20.30 км/
  • Улиастайн гүүр – Сансарын туннел – Тасганы овоо – Драгон төв /13.96 км/
  • Нарны зам дагуу /15.33 км/
  • Драгон төв – Сонсголон – Нисэх – Яармаг /18.67 км/
  • Хотын төв – 7 буудал /17.25 км/
  • Нэмэлт трассууд /34.49 км/

Сэлбэ, Туул, Тэрэлж, Хөлийн голын дагуу

  • Жигжид зуслангийн гүүр -ТЭЦ 4 /27 км/
  • Шувуун фабрик – Яармагийн гүүр /30.7 км/
  • Яармагийн гүүр – Баянзүрхийн гүүр /17.8 км/
  • Баянзүрхийн гүүр -Тэрэлжийн гүүр 17.8 км
  • Баянзүрхийн гүүр – Хөлийн гол – Налайх – Туул гол дагуу /29.6 км/
  • Тэрэлжийн гүүр – “UB-2” амралтын газар /25.4 км/
  • Тэрэлжийн гүүр – Цонжинболдог /29.6 км/ зэрэг байршлуудад дугуйн зам шинээр тавих юм.

Өнөөдрийн байдлаар нийслэлийн 13 байршилд нийт 57.8 км урт дугуйн зам барьж, ашиглалтад оруулаад байна. Тухайлбал,

  • Чингисийн өргөн чөлөө /3.2 км, хоёр талдаа/
  • Нийслэл хүрээний өргөн чөлөө /3.1 км/
  • Олимпын гудамж /1.1 км/
  • Их Монгол улсын гудамж /2.8 км/
  • Дунд голын хойд эргийн дагуу /1.5 км/
  • Үндэсний цэцэрлэгт хүрээлэн /3.4 км/
  • 10-р хорооллын арын далан дагуу /0.9 км/
  • Зайсангийн ам хүртэл /1.8 км/
  • Бага тойруу /2.7 км/
  • Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн арын гудамж /5.9 км/
  • Сонсголонгийн гудамж /5.6 км, хоёр талдаа/
  • Маршалын гүүрнээс зүүн тийш Туул гол дагуу /7.3 км/
  • 7 буудлаас Шарга морьт хүртэл /9.7 км/

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Холбоотой мэдээ

Э.Билгүүн: Монголд өмнө нь тавигдаж байгаагүй “саунд драм”-д 30 яруу найрагчийн бүтээлийг эш татна

 -Дэлхийн театрын өдөрт- Улаанбаатар, 2026 оны гуравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/.  Өнөөдөр тохиож буй

2026-03-27

Имартын хамт олон ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг амжилттай нэвтрүүллээ

Скай Хайпермаркет ХХК нь ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэ

2024-10-23

Хосбаярын ХОСЦЭЦЭГ: Бусдыг үргэлж сайн сайханд уриалж, үлгэрлэхийг хичээдэг

Та өөрийгөө манай уншигчдад товч танилцуулаач? -Би 1982 онд Улаанбаатар хотод төрсөн. Аав минь Бу

2024-09-30