BAZAAR BERLIN-Д МОНГОЛЫН ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙГ ХҮЛЭЭДЭГ ҮЙЧЛҮҮЛЭГЧИД НЭМЭГДСЭЭР

2024-11-07 135 0

Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг 62 дах удаагийн BAZAAR BERLIN олон улсын үзэсгэлэн өнөөдөр Мессе Берлин үзэсгэлэнгийн танхимд эхлээд байна. Германы хамгийн том бэлэг дурсгал, ноос ноолуур, савхин эдлэлийн худалдааны үзэсгэлэн бөгөөд 60 гаруй орноос ирсэн олон улсын бараа бүтээгдэхүүнийг нэг дор танилцуулж, борлуулдагаараа онцлог билээ.

Монголын ноос ноолуур, жижиг эдлэл, гар урлал, гоо сайхны үйлдвэрлэгч нар 10 гаруй жил тасралтгүй оролцож байна.

МҮХАҮТ-аас үйлдвэрлэгчдийн групп бүрдүүлэн оролцдог болсноор Монголын бараа бүтээгдэхүүнийг хэрэглэж дадсан, хүлээлттэй байдаг хэрэглэгчидтэй болтлоо зах зээлээ бий болгож чаджээ. Европийн зах зээлд бараа бүтээгдэхүүнээ таниулах, борлуулах сонирхолтой үндэсний үйлдвэрлэгч нар энэхүү үзэсгэлэнд оролцоход нээлттэй аж.
Үзэсгэлэн худалдааны үеэр монголын ноос ноолуурыг ирэх бүрт нь хүлээж байгаад авдаг үйлчлүүлэгчид жилээс жил нэмэгджээ. Өмнөх жил нь авсан брэндийнхээ лого шошгийг хадгалан барьж ирээд дараагийн бараагаа худалдан авч байна.

May be an image of 5 people and text

May be an image of 7 people and text

May be an image of 4 people, saddle-stitched leather, leather wallet, leather and text

May be an image of 3 people and text

May be an image of 6 people and text

May be an image of 8 people, crowd and text

Холбоотой мэдээ

Улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцох зохицуулалт энэ сарын 15-наас эхэлнэ Tweet

Улаанбаатар хотод 2026 оны наймдугаар сарын 15-ны өдрөөс есдүгээр сарын 12-ны өдрийг дуустал, 07:00-

2026-08-13

“СОР 17”-үеэр 600 сайн дурын идэвхтэн ажиллуулахаар бэлтгэжээ

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (КОП17) Монгол Улсад 20

2026-08-13

ҮНДЭСНИЙ СТАНДАРТЫН ҮНИЙГ ЧӨЛӨӨЛЛӨӨ

Монгол Улсын Засгийн газрын “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд Үндэсний стандартыг худалдан

2026-08-13