“The Hu” хамтлаг Төв цэнгэлдэх хүрээлэнд наймдугаар сарын 08-нд тоглолтоо хийнэ

2026-08-07 65 0

Домогт дуучин Элтон Жонн өөрийн хөтлөн явуулдаг “Rocket hour” хөгжмийн хөтөлбөрөөрөө “The Hu” хамтлагийг онцгойлон танилцуулсан нь дэлхий нийтийн анхаарлыг татснаас хойш аль хэдийнэ 10 жил өнгөрсөн байна. Тус хамтлагийнхан энэ жил 10 жилийнхээ ойг эх орондоо тэмдэглэхээр болжээ. Тэд “Wolf Totem” тоглолт 2026 оны наймдугаар сарын 8-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулахаар болжээ.

Тодруулбал, “Хархираа дор Хийморь сэргэмүй” уриатай энэхүү тоглолт нь хамтлагийн өнгөрсөн 10 жилийн уран бүтээлийн замнал, дэлхийн аялан тоглолтууд, үзэгч фенүүдтэйгээ хамт бүтээсэн түүхэн мөчүүдийг нэгэн тайзан дээр нэгтгэсэн ойн тоглолт болох аж. “The Hu” хамтлаг байгуулагдсан цагаасаа эхлэн Монголын уламжлалт хөгжим, хөөмий, хархирааг орчин үеийн рок хөгжимтэй хослуулсан “Hunnu Rock” урсгалаараа олон улсад танигдаж, дэлхийн томоохон фестиваль, концертын тайзнаа Монголын хөгжмийг хүргэсээр ирсэн.

Холбоотой мэдээ

Улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцох зохицуулалт энэ сарын 15-наас эхэлнэ Tweet

Улаанбаатар хотод 2026 оны наймдугаар сарын 15-ны өдрөөс есдүгээр сарын 12-ны өдрийг дуустал, 07:00-

2026-08-13

“СОР 17”-үеэр 600 сайн дурын идэвхтэн ажиллуулахаар бэлтгэжээ

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (КОП17) Монгол Улсад 20

2026-08-13

ҮНДЭСНИЙ СТАНДАРТЫН ҮНИЙГ ЧӨЛӨӨЛЛӨӨ

Монгол Улсын Засгийн газрын “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд Үндэсний стандартыг худалдан

2026-08-13