Ирэх арав хоногт цаг агаар ямар байх вэ?

2026-08-07 0 0

2026 оны наймдугаар сарын 03-наас наймдугаар сарын 13-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар халж, нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй үер усны, аюулаас анхаарна уу.

Хур тунадас: 03-нд баруун, төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 04-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 05-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 06-нд зүүн аймгуудын нутгаар, 07, 08-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 09-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 10, 11-нд нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Ихэнх нутгаар халж Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 21-26 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 34-39 хэм, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 29-34 хэм, бусад нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 25-30 хэм дулаан байна.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: 04, 05-нд аадар бороо орно, дуу цахилгаантай.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө 12-17 хэм, өдөртөө халж 25-30 хэм дулаан байна.

Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Холбоотой мэдээ

Ирэх арав хоногт цаг агаар ямар байх вэ?

2026 оны наймдугаар сарын 03-наас наймдугаар сарын 13-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан

2026-08-07

Месси 80 мянган евро хандивлажээ

/Kazinform/ “Интер Майами” багийн довтлогч Лионел Месси их түймрийн дараах сэргээн босгох ажилд зори

2026-08-07

Олон улсын математикийн олимпиад MIMC 2026: Албан ёсны харилцаа холбооны түнш Юнител групп

Монгол Улсад анх удаа зохион байгуулагдсан Олон улсын математикийн олимпиад (MIMC 2026)-ын харилцаа

2026-08-01