Монголын тамирчид Азийн аваргаас зургаан медаль хүртлээ

2019-04-27 615 0

Хонгконг хотноо зохиогдсон Азийн аварга шалгаруулах пауэрлифтингийн тэмцээнээс манай улсын зургаан тамирчин медалийн эзэн болов. Гурван өдөр үргэлжилсэн уг тэмцээний эхний өдөр мастер ангиллын 74 кг-ын жинд О.Батбилэг нийлбэр дүнгээр алтан медаль, хоёр дахь өдөр нь насанд хүрэгчдийн 93 кг-д М.Галсайхан алт, Б.Бямбасүрэн нар мөнгөн медаль хүртсэн юм. Мөн тэмцээний сүүлчийн өдөр /2019.04.26/ өсвөрийн -105 кг-д М.Билгүүн, -120 кг-д Д.Дөлгөөн, залуучуудын -120 кг-д Д.Дашням нар хүрэл медалийн болзол хангаснаар медалийн тавцанд  зогслоо. Манай улсын  баг тамирчдыг “Стронг” клубын багш Б.Гантулга дасгалжуулсан юм.

Холбоотой мэдээ

Испанийн шигшээ баг түүхэндээ хоёр дахь дэлхийн аваргын цомоо ӨРГӨЛӨӨ

Испанийн хөлбөмбөгийн шигшээ баг 2026 оны ДАШТ-ий аваргын төлөөх тоглолтод Аргентиныг нэмэлт цагт 1:

2026-07-21

The MongolZ-ийг Mzinho орхиж, BC.Game-багт нэгдлээ

The MongolZ-г Mzinho , BC.Game-багт элсэж карьераа улам олон улсын түвшинд гаргахаар шийджээ Аюуш

2026-07-21

УЛААНБААТАР-2026: Боксын шинэ эриний эхлэл

ДУШАНБЕ, 2026 оны гуравдугаар сарын 27 /SPORTS.tj/. Монголын нийслэл Улаанбаатар хотод гуравдугаар с

2026-03-27