The MongolZ-г Mzinho , BC.Game-багт элсэж карьераа улам олон улсын түвшинд гаргахаар шийджээ
Аюуш буюу “Mzinho” нь The MongolZ-г орхиж, BC.Game-багтай гэрээ байгуулсан болохыг тус байгууллага Х-т хуваалцсан байна.
Mzinho 2023 онд The MongolZ-д элсэж байжээ. Тэрээр ойролцоогоор дөрвөн жилийн хугацаанд 572 газрын зураг дээр гарамгай тоглож, 1.05 үнэлгээ болон 73 ADR авсан. Тэрээр ажиллах хугацаандаа The MongolZ-д YaLLa Compass 2024, Thunderpick World Championship 2024, Esports World Cup 2025 тэмцээнд түрүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулсан тоглогч юм.
BC.Game-баг нь Азбаяр буюу “Senzu” тоглогчийг элсүүлж өмнөх дөрвөн сард шуугиан тариад байсан бол энэ 7 сард “Mzinho” нь багийн эцсийн бүрэлдэхүүн болгон нэмсэн. Түүнийг BC.Game-үүсгэн байгуулагч Али Муханнед түүнийг багтаа элсүүлэхийн тулд “маш их ятгасан” гэнээ.
Тэд анх 12-13 настай байхдаа хамт тоглож эхэлжээ. Тэдний нөхөрлөл үргэлжилсээр The MongolZ багт өдгөө 2023 онд элсэж байсан. Нэгэн ярилцлагад “Mzinho” “Senzu”-г “амьдралын найз” гэж тодорхойлсон байдаг. Одоо тэрээр BC.Game-ийн олон улсын багт элссэнээрээ “Mzinho” нь “Senzu”тэй нэгдлээ.
BC.Game-ийн бүрэн бүрэлдэхүүнтэй танилц:
- Украины улсын тоглогч гишүүн “S1mple” буюу Александр Костылиев
- ОХУ улсын тоглогч гишүүн “ElectroNic” буюу Денис Шарипов
- Монгол улсын тоглогч гишүүн “Senzu” буюу Мөнхболдын Азбаяр
- Дани улсын тоглогч гишүүн”Magisk” буюу Эмил Рейф
- Монгол улсын тоглогч гишүүн “Mzinho” буюу Батболдын Аюуш,
- Польшийн улсын тоглогч гишүүн “TaZ” буюу Виктор Войтас (дасгалжуулагч)
BC.Game-ийн Гүйцэтгэх захирал Али Муханнедийн оны эцэс гэхэд багаа дэлхийн шилдэг таван багт багтах гэсэн зорилгод хүрэх зорилготойгоор VRS дээр бүрэн шинэ багийн бүрэлдэхүүнтэй Counter-Strike 2 тоглоомын ертөнцөд гараагаа эхлүүлж байна.


0 cэтгэгдэлтэй