Монгол Улсын Өсөх идэр, өрнөн дэлгэрэх начин Эрдэнэбилэгийн Энхбат насан нөгчиж, тэнгэрт дэвшлээ

2021-12-24 418 0

Тархиндаа хүнд гэмтэл авч, ухаангүй байсан түүнийг 8 сарын турш эмчилсэн БНСУ-ын эмнэлгээс “найдваргүй” хэмээн үзсэнээр тэрбээр өнгөрөгч долоо хоногт эх орондоо ирсэн бөгөөд Сонгдо эмнэлэгт ухаан оролгүй байсаар өнөөдөр хорвоог орхилоо.
Түүнийг зодож, үхлийн шалтгаан болсон хүнд гэмтлийг учруулсан Олимпын аварга Н.Түвшинбаярын шүүх хурал өчигдөр /2021.12.23/ болж, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буюу “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх”-ээр тус дүүргийн прокурорын газарт буцааж шийдвэрлэсэн юм.
Бөх сонирхогч Монгол хүн бүрийн хайртай хүү, улсын наадамд 4 удаа тав давж, цолондоо бүрэн дүүрэн эзэн байхын сайхныг харуулсан, уран барилдаант Э.Энхбат начны гэр бүлийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье.

Холбоотой мэдээ

УЛААНБААТАР-2026: Боксын шинэ эриний эхлэл

ДУШАНБЕ, 2026 оны гуравдугаар сарын 27 /SPORTS.tj/. Монголын нийслэл Улаанбаатар хотод гуравдугаар с

2026-03-27

Байт харвааны Азийн цомын холимог хосын төрөлд монголчууд түрүүллээ

Улаанбаатар, 2026 оны гуравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Тайландын Бангкок хотод байт харвааны дэлхийн

2026-03-27

Олимпын мөнгөн медальт тамирчин Б.Баасанхүүд ‘‘Скай Хайпермаркет’’ ХХК, Скайтел Групп, болон ‘‘Баттүшиг-Цэлмүүн’’ сан хамтран 100,000,000₮ гардууллаа

‘‘Парис-2024’’ зуны олимпын наадамд Жудо бөхийн төрлөөр эмэгтэйчүүдийн -48кг-ийн жинд өрсөлдсөн Үндэ

2024-08-21