Мөрийтэй тоглоомын газар байгуулан тоглож байсан иргэдийг илрүүлжээ

2020-04-01 186 0
Чингэлтэй дүүргийн Прокурорын газар тус дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэстэй хамтран гуравдугаар сарын 27-ны өдөр шалгалт хийжээ.

Шалгалтын үеэр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороонд байрлах орон сууцны нэгдүгээр давхарт мөрийтэй тоглоомын газар байгуулан тоглож байсан долоон иргэнийг илрүүлсэн байна.

Тус байр нь 5-6 өрөөтэй бөгөөд өрөө тус бүрийг мөрийтэй тоглоом тоглоход зориулан тохижуулсан байжээ.

Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын орлогч прокурор Т.Оргил-Очир “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд цагдаагийн байгууллагатай хамтарсан шалгалт явууллаа.

Шалгалтын явцад Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны Найман айлын байр гэх орон сууцны нэг тоотод Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 20.17-д зааснаар мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй гэх мэдээллийг авч, прокурорын хяналтад цагдаагийн байгууллагын бие бүрэлдэхүүн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байна” гэв.

Эрүүгийн хуулийн 20.17.2-д Үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог хуулиар хориглосон мөрийтэй тоглоомын газар байгуулсан, эсхүл ажиллуулсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн заасан байдаг.

 

Эх сурвалж: Монгол Улсын Ерөнхий прокурорын газар

Холбоотой мэдээ

Ирэх арав хоногт цаг агаар ямар байх вэ?

2026 оны наймдугаар сарын 03-наас наймдугаар сарын 13-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан

2026-08-07

Месси 80 мянган евро хандивлажээ

/Kazinform/ “Интер Майами” багийн довтлогч Лионел Месси их түймрийн дараах сэргээн босгох ажилд зори

2026-08-07

Олон улсын математикийн олимпиад MIMC 2026: Албан ёсны харилцаа холбооны түнш Юнител групп

Монгол Улсад анх удаа зохион байгуулагдсан Олон улсын математикийн олимпиад (MIMC 2026)-ын харилцаа

2026-08-01