Байт харвааны Азийн цомын холимог хосын төрөлд монголчууд түрүүллээ

2026-03-27 6 0

Улаанбаатар, 2026 оны гуравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Тайландын Бангкок хотод байт харвааны дэлхийн чансаа тогтоох Азийн цомын тэмцээн болж байна.

Тус тэмцээнд манай улсаас оролцсон үндэсний шигшээ багийн тамирчин спортын мастер Б.Оюун-Эрдэнэ, олон улсын хэмжээний мастер Б.Отгонболд нар холимог хосын төрөлд алтан медаль хүртэж, төрийн дууллаа Бангкокт эгшиглүүлэв. Тэд Тайвань, Хонконг, Малайз, Сингапурыг ялснаар алтан медаль хүртэх эрхтэй болсон юм. Ингэснээр Монгол Улсын баг Азийн цомын тэмцээнээс найман жилийн дараа медаль авч байгаа нь энэ.

Эмэгтэй харваач Б.Оюун-Эрдэнийн хувьд олон улсын тэмцээнээс анхны медалиа гарджээ. Тэрбээр эмэгтэйчүүдийн анцаарчилсан төрөлд финалд шалгараад байгаа юм. Түүнд хос алтан медальтай ирэх боломж байна. Б.Оюун-Эрдэнэ Европын холбооны нэрэмжит “Шилдэг залуу тамирчин”-т Монголын байт харвааны холбооноос нэр дэвшсэн бөгөөд Монголын спортын наадмаас хоёр алт, нэг мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртжээ.





Холбоотой мэдээ

УЛААНБААТАР-2026: Боксын шинэ эриний эхлэл

ДУШАНБЕ, 2026 оны гуравдугаар сарын 27 /SPORTS.tj/. Монголын нийслэл Улаанбаатар хотод гуравдугаар с

2026-03-27

Байт харвааны Азийн цомын холимог хосын төрөлд монголчууд түрүүллээ

Улаанбаатар, 2026 оны гуравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Тайландын Бангкок хотод байт харвааны дэлхийн

2026-03-27

Олимпын мөнгөн медальт тамирчин Б.Баасанхүүд ‘‘Скай Хайпермаркет’’ ХХК, Скайтел Групп, болон ‘‘Баттүшиг-Цэлмүүн’’ сан хамтран 100,000,000₮ гардууллаа

‘‘Парис-2024’’ зуны олимпын наадамд Жудо бөхийн төрлөөр эмэгтэйчүүдийн -48кг-ийн жинд өрсөлдсөн Үндэ

2024-08-21